АН-ынхан амаа үдүүлэв үү!

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

АН-ынхан амаа үдүүлэв үү!

АН-ынхан амаа үдүүлэв үү!

Хөгжлийн банкны дуулианаар эрх баригч намын хоорондын зодоон үргэлжилж байна.  Нийгэмд бүүм болж буй энэ асуудлыг эхэлж дэлгэсэн хүн нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.мандуул агаад эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа МАН-ын гишүүдийг намаасаа хөөх арга хэмжээ авахаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй санал нэг байгаагаа мэдэгсэн. Харамсалтай нь, МАН засгийн эрх авснаас хойш ЖДҮ, Хөгжлийн банкны гэх хоёр том луйвар баримт нотолгоотойгоо дэлгэгдчихээд байхад АН амаа үдүүлсэн мэт байсаар.

Зүй нь эрх баригчдаас шударга ёс нэхэх ёстой хүмүүс нь АН байтал тэд тамга тэмдэг булаацалдахаас өөрөөр нийгэм, эдийн засгийн аливаа асуудал, дуулианд нүдээ аниад өнгөрдөг болжээ.  Ийнхүү намууд дотроо "дажинтай". АН-ын хэрүүл лав эцэслэгдэхгүй, шүүх дээр тамга тэмдэг, даргынх нь асуудал гацсан хэвээр байна. Намын тамга, тэмдэгний хэрүүл хийхээрээ хэвлэлийн бага хурал зарлаж сүржигнэдэг АН-ын 13 гишүүн эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, экспорт, импортын тэг зогсолтод анхаарлаа хандуулахгүй байгаас харвал тэд амаа үдүүлчихсэн бололтой.

Хамгийн сүүлийн мэдээг сонсвол, О.Цогтгэрэлийн талынхан ирэх сарын 3-ны өдөр ҮБХ хуралдаж, их хурал зарлах эсэхийг хэлэлцэх гэнэ. Мөн уг хурлаар дээд шүүхийн тогтоол, намын даргыг сонгох Их хурлын асуудлыг хэлэлцэх юм байна. Ингэлээ гээд шүүх дээр гацсан тамга тэмдэг болоод дарга нь хэн байх вэ гэсэн асуудал эцэслэгдэхгүй нь үнэн. Шүүхээс АН-д ганцхан хариулт өгсөөр ирсэн нь дотоодын маргаанаа цэгцэлж, дарга болон тамга тэмдгийн хэрүүлээ эцэслэхийг даалгадаг. Гэвч, эмээлийн бүүрэг шиг болчихсон АН-ын хэрүүл дуусахгүй үргэлжлэх нь эрх баригчдад ашигтай. Иймээс л өнөөдөр эрх баригчид эрх баригчидтайгаа хариуцлага тооцсон дүр эсгэж буй нь жишээ нь Хөгжлийн банк.

Эрх баригч намынханд хяналт тавьж, тэдний булхай луйврыг илчлэхэд сөрөг хүчний, тэр тусмаа АН-ын оролцоо лав алга байна. МАН-ынхан сүүлийн зургаан жил засаглах хугацаанд авлигын индексээр ухарсан үзүүлэлттэйгээс гадна бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цар тахлаар далимдуулж хүний эрхийг зөрчсөн гээд АН улс төр хийх, улс орны эрх ашгийн төлөө дуугарах олон сэдэв байна. Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр  АН-ын дарга асан С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Ганбат нарын хүмүүс  Хөгжлийн банктай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийснээс өөрөөр О.Цогтгэрэлийнхэн таг чиг байгаа.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Сэтгүүлчид үүнийг мэдэгдэж ил гаргах үүрэгтэй болохоос биш, тэмцэж чадахгүй. АТГ, цагдаа, прокурор, шүүх ажлаа хийх ёстой. Гэтэл ажлын хэсгийн ахлагч нь энэ шалгаж байсан материал гээд хоёр боодол баримт авч ирж өгч байх жишээтэй. Бараг зургаан жил дарж байсан уу. Ингэж болохгүй. Энэ дуулианаар хүмүүс зээлээ төлж байна гэнэ. Гэвч тэр нь 30, 40 тэрбум төгрөг. Энэ бол 1.8 их наяд төгрөгийн хажууд маш жижиг зүйл. Ийм маягаар явсаар байвал Хөгжлийн банк улам том луйврын систем болох аюултай байна. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Хянан шалгах түр хороо байгуулах уриалга гаргаж байна” гэсэн ч түүний үгийг эрх баригчид бүү хэл бүлгийн гишүүд нь дэмжихийг хэлэхэд хэцүү.  Учир нь, Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулахаа О.Цогтгэрэлийн талынхан мэдэгдчихсэн.

АН өөрийн гэсэн үнэт зүйлтэй,  200 мянган гишүүний үзэл санаа дээр тогтсон, Монголын ардчиллыг өндийлгөж, өлгийдсөн нам. Гэтэл АН аль хэдийнэ "амь" тавьжээ. Уг нь АН сөрөг хүчин байхдаа бужигнуулж явдагсан. Одоо тэдний үгийг тоох хүнгүй болж дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж