Канье Уэст экс Кимдээ жийп машинаар сарнай илгээжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Канье Уэст экс Кимдээ жийп машинаар сарнай илгээжээ

Канье Уэст экс Кимдээ жийп машинаар сарнай илгээжээ

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 19-ний өдөр реалити шоуны од Ким Кардашиан нөхөр Канье Уэстээс салах өргөдөл өгснөөр хосууд хоёр тийшээ болсон. Канье ч эхэндээ салаад тоомсон шинжгүй, шинэ найз охин Жулиа Фокстой дуулиантайгаар үерхэж байгаагаа зарласан. Харин тухайн үед Ким чимээгүй байсан ч хошин шогийн жүжигчин Пит Дэвидсонтой учир ургуулснаар Каньегийн анхаарлыг татав бололтой.

 

Канье өөрийн инстаграм хуудаснаа Пит Дэвидсонг илт шүүмжилсэн зургууд оруулж, “Энэ хүн хэзээ ч хүүхдүүдтэй минь уулзахгүй” гэсэн тайлбар өгсөн байлаа. Мөн Гэгээн хайрын Валентины баяраар Канье экс эхнэр Кимдээ жийп машинаар сарнай илгээж, буцаад нэг гэр бүл болох итгэл найдвар тээж байгаагаа зарлалаа. Харин шинэ найз залуу Пит нь Кимд буудлын өрөө дүүрэн сарнай бэлэглэжээ.

Тухайн үед Ким Кардашиан өөрийн шинэ найз залуутайгаа Нью Йорк хотноо болзож байсан. Харин Каньегийн хоёрхон сарын хугацаатай найз охин Жулиа Фокс Гэгээн хайрын баяраар нисэх буудал дээр нүдэндээ нулимстай онгоцонд сууж байхыг папараци дурандаа буулгасан байна.

Канье илт давамгай өөрийн цахим хуудаснаа Кимд хайртайгаа илэрхийлэн ашиглах болсон ч экс эхнэр нь хариу өгөөгүй байна. Мөн Канье Уэст экс эхнэр Ким Кардашиантай бичсэн мессэжээ олон нийтэд дэлгэн “Би дэлхий дээрх хамгийн хайртай хүнээсээ мессэж хүлээн авч байна. Би бол түүнийхээ номер нэг шүтэн бишрэгч нь” гэж бичжээ. Ямартай ч Кимийн хувьд  Пит Дэвидсонд санаа зовж байгаа ба Канье Питэд ямар нэгэн муу зүйл хийхгүй гэдгээр амласан. Гэхдээ Пид Дэвидсонруу “Ким Канье үүрд” гэж хашхирахыг  шүтэн бишрэгчдээсээ хүсчээ.

Эх сурвалж:DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж