"ХХБ ажиллах цагаа сунгаж, бусад нь хараахан шийдвэрлээгүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

"ХХБ ажиллах цагаа сунгаж, бусад нь хараахан шийдвэрлээгүй байна"

"ХХБ ажиллах цагаа сунгаж, бусад нь хараахан шийдвэрлээгүй байна"

Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг өчигдрөөс /2022.02.14/ эхлэн цуцалсан.  Улмаар амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгахаас өөр цар тахлын үеийн бусад бүхий хязгаарлалт цуцлагдсан гэсэн үг. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэвийн горимд шилжсэн. Аж ахуйн нэгжүүд тогтоосон цагийн хуваарь, стандартаа мөрдөж ажиллах ёстой. Хувийн хэвшил дотоод дүрэм журмынхаа хүрээнд ажиллах цагаа сунгах эсэхийг шийднэ” гэдгийг онцлов.

Банкууд өмнө нь  09:00-17:00 цаг хүртэл ажилладаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд  09:00-16:00 цаг хүртэл ажиллах болсон. Тиймээс өмнөх цагийн хуваарийн дагуу  ажиллах эсэх талаар банкуудаас тодруулахад:

  • Төрийн  банк 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 1-ээс дотоод журамдаа өөрчлөлт оруулж ажиллах цагаа сунгана.
  • Голомт банк 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. Одоогоор цагийн хуваарийн өөрчлөлтийн талаар мэдээлэл алга.
  • Худалдаа хөжлийн банк 09:00-16:00 цаг хүртэл ажиллаж байсан бол 17:00 цаг болгож сунгажээ.
  • Хаан банк 09:00-16:00 хүртэл ажиллаж байна. Ажиллах цагийн хуваарь сунгах эсэх талаарх ярилцана гэлээ.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг дарга худалдаа үйлчилгээ эрхэлдэг зарим аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамж гарсан. Ингэснээр  ресторан, баар, кафе үйлчилгээ эрхлэгчид 05:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж