Баар, ресторан, кафе үүрийн 05:00 цаг хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Баар, ресторан, кафе үүрийн 05:00 цаг хүртэл ажиллана

Согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон захирамжийг хүчингүй болгосон талаар холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр /2022.2.15/ мэдээлэл хийлээ.


Нийслэлийн засаг дарга өчигдөр А/176, А/177 захирамж гаргасан. Энэхүү хоёр захирамжийн хүрээнд сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлдэг зарим аж ахуй нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоох тухай захирамж гарсан.

Тухайлбал:

  • Хүнс худалдааны газар шөнийн 12:00 цаг хүртэл ажиллана
  • Баар, ресторан, кафе гэсэн гурван төрлийн үйлчилгээний газар хэрэв зориулалтын байртай бол үүрийн 05:00 цаг хүртэл ажиллах боломжтой
  • Зориулалтын бус буюу нийтийн орон сууцны доор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 12:00 цаг хүртэл ажиллана.
  • Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд  зориулалтын байртай бол 24 цагаар ажиллах боломжтой. Харин орон сууцны доор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 12:00 цагт хааж, өглөө 06:00 цагт үйл ажиллагаа нээнэ.
  • Ая тухтай дэлгүүр зориулалтын байртай бол 24 цаг ажиллана.

Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн засаг даргаас бизнес эрхлэгчдээ дэмжих, хүнд суртал үүсгэж буй явдлыг таслан зогсоох шийдвэрүүдийг гаргаж байна. Өчигдрийн гаргасан шийдвэр үүний нэг байсан. Тус шийдвэрийн дагуу холбогдох тооцоо судалгааг хийсэн. Архидан согтуурахтай  холбоотой түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр нь цаад утгаараа дамын наймаа худалдааг, ахуйн архидалтыг өөгшүүлдэг. Үүний оронд соёлтой зөв хэрэглээ, зөв үйлчилгээ, үүнийг дэмжсэн бодлого шийдвэрийг гаргах нь зүйтэй.

Нийслэлийн захирагчийн албаны хүнс үйлдвэрлэл үйлчилгээ худалдааны хэлтсийн дарга Т.Золжаргал:

-Жижиглэн худалдааны стандарт хамгийн сүүлд 2019 онд MNS 2019 хэмээн шинэчлэгдсэн. Үүнд ая тухтай дэлгүүрийн стандарт нэмэгдэж орж ирсэн. Нийслэлийн хэмжээнд 283 ая тухтай дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна. Ая тухтай дэлгүүр гэхээр зөвхөн CU, GS-25 гэж ойлгож болохгүй. Үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд ч мөн ая тухтай дэлгүүрийн стандартыг нэвтрүүлж байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж