834,988 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

834,988 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 602,038,421 төгрөгийн үнийн дүн бүхий 834,988 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 27 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөсөг трейд" ХК (HSG +14.96%), "Оллоо"  (OLL +13.51%) болон "Булган ундрага" ХК (BUN +10,96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -15.00%), "Сонсголон бармат" ХК (SSG -14.88%) болон "Мерекс" ХК (MRX -14.24%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 60,584 ширхэг нэгж эрхийг 16,833,220 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 4 ширхэг үнэт цаасыг 388,000 төгрөгөөр, ам.долларын 14 ширхэг үнэт цаасыг 1,344 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.49 хувиар буурч 41,632.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,769,107,054,975 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж