Хятадын нийслэл Бээжин хотноо 2022 оны өвлийн олимпийн 10 дахь өдрийн байдлаар ОХУ-ын баг тамирчид нэг мөнгөн медаль хүртэж, медалийн нийлбэр дүнгээр наймдугаар байрт орлоо.
ОХУ-ын багийн уран гулгагч Виктория Синицина, Никита Кацалапов нар мөсөн бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Оросын уран гулгагч хос хэмнэлтэй, чөлөөт бүжгээр 220.51 оноо (88.85 + 131.66) авчээ. Францын уран гулгагч Габриелла Пападакис, Гийом Сизерон нар 2022 оны Олимпийн алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон (нийт 226.98 оноо; 90.83 + 136.15).
Хүрэл медалийг Америкийн уран гулгалтын хос Мэдисон Хаббел, Захари Доноуэ (218.02; 87.13 + 130.89) хүртлээ. ROC (Оросын Олимпийн Хороо) баг одоогоор дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл (нийт 18) медаль хүртсэн амжилтаар 2022 оны Олимпийн нийт медалийн жагсаалтад наймдугаарт бичигдэж байна.
Эх сурвалж:TASS
Холбоотой мэдээ