Темза голын эргээс 5000 жилийн өмнөх хүний ясыг олжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Темза голын эргээс 5000 жилийн өмнөх хүний ясыг олжээ

Темза голын эргээс 5000 жилийн өмнөх хүний ясыг олжээ

Саймон Хант нэртэй нэгэн эр Лондонгийн Темза голын эрэг дээрээс санаанд оромгүй олдвор олжээ. Тодруулбал голын түрлэг татарсан үед хайрга, хад чулуутай хэсэгт хүний гуя хэсгийн яс хэвтэж байсан гэв.

Тэрбээр ясыг тунгалаг гялгар уутанд хийж авч яваад цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Ясыг яг хаанаас олсноо цагдаа нарт үзүүлэхээр буцаад гол дээр иртэл түрлэг ихэссэн байсан учраас тухайн хэсэг нь усны гүнд орсон байв. Тиймээс цагдаагийн газар ясыг лабораторийн шинжилгээнд явуулах хүсэлт гаргасан.

Шинжилгээ хийсний үндсэн дээр уг ясыг 5000 гаруй жилийн настай болохыг тогтоосон байна. Энэ нь неолитын сүүл үе буюу чулуун зэвсгийн үеийн төгсгөлд амьдарч байсан хүний яс ажээ. Нарийвчилбал МЭӨ 3516-3365 оны хооронд гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна. Ойролцоогоор 170 см өндөртэй хүн байсан бөгөөд эр, эмийг нь хараахан тодорхойлох боломжгүй гэв.

Насжилтын хувьд уг яс нь Их Британи дахь Стоунхенж болон Египет дэх Гизагийн пирамидуудаас ч ахмад болж таарч байна.

“Энэ яс яагаад Лондонд байгаа юм бол гэж хүмүүс маш их сонирхож асуусан. Гэхдээ 5000 жилийн өмнө тухайн байрлалд мэдээж Лондон гэж байгаагүйг санах хэрэгтэй. Магадгүй газар дор булагдсан байж байгаад голын урсгалд идэгдэн ил гарч ирсэн байх” гэж олдворыг олсон Саймон Хант хэлэв.

Лондонгийн музейд одоогийн байдлаар МЭӨ 3645-3600 оны үеийн олдворууд байдаг. Тиймээс энэ яс нь хамгийн эртний олдворт тооцогдох болж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж