Зеленский: Оросууд довтолсон өдрийг эв нэгдлийн өдөр болгоно

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Зеленский: Оросууд довтолсон өдрийг эв нэгдлийн өдөр болгоно

Зеленский: Оросууд довтолсон өдрийг эв нэгдлийн өдөр болгоно

Украины ерөнхийлөгч В.Зеленский эх орноосоо явсан төрийн албан хаагч, улстөрч, бизнес эрхлэгчдийг 24 цагийн дотор буцаж ирэхийг өчигдөр уриалав. Энэ нь Оросын түрэмгийллийн эсрэг өөрсдийн эв нэгдлийг харуулах зорилготой юм.

“Улс орны нөхцөл байдал ийм байхад ард иргэдтэйгээ, бидэнтэй хамт байх нь та бүхний үүрэг билээ. Та бүхнийг 24 цагийн дотор буцан ирж, Украины цэрэг арми, дипломатчид, олон түмэнтэйгээ мөр зэрэгцэн нэгдэхийг уриалж байна. Та бүхний эд баялгийн эх үүсвэр болсон эх орондоо эргэн ирнэ үү” гэж Зеленский хэллээ.

АНУ, Их Британи болон барууны бусад орнууд иргэддээ яаралтай Украиныг орхих заавар өгсөн билээ. Энэ явдлаас улбаатайгаар Украины зарим улстөрч, бизнес эрхлэгчид өнгөрсөн долоо хоногт эх орноосоо явсан байсан гэж тус улсын хэвлэл мэдээлэл мэдэгдэв.

АНУ-ын албаныхан өнгөрсөн Баасан гаригаас хойш Орос хэзээ мөдгүй довтлоход бэлэн боллоо гэж сануулсаар байгаа билээ. Тэгвэл энэ талаар ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ “Хоёрдугаар сарын 16-нд тэд довтолно гэсэн мэдээлэл бидэнд байна. Гэхдээ бид энэ өдрийг эв нэгдлийн өдөр болгож өөрчлөх болно” гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
15
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж