Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков CNN агентлагт мэдээлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй байдлын хэлэлцээ хийхэд бэлэн гэж хэллээ.
Песков хэлэхдээ "Нэгдүгээрт, ерөнхийлөгч Путин үргэлж хэлэлцээ, дипломат харилцаа тогтоохыг хүссээр ирсэн. Үнэндээ Путин ОХУ-ын аюулгүй байдлын баталгааны асуудлыг санаачилсан. Мөн Украин бол асуудлын өөр нэг хэсэг, одоогоор Оросын аюулгүй байдлын томоохон асуудал хөндөгдөж байгаа ба мэдээж хэрэг ерөнхийлөгч Путин хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэжээ.
Мөн тэрбээр "Барууны орнууд болон Киев хамтарч оросууд Украинд халдан довтолж болзошгүй гэсэн гүтгэлгийг цуурайтуулж байна. Эдгээр мэдэгдлийг "хоосон бөгөөд үндэслэлгүй", хурцадмал байдлыг улам хурцатгах арга заль. Орос улс хэн нэгэнд ямар ч аюул занал учруулаагүй" гэдгийг онцлон тэмдэглэв. Украины тал ОХУ-тай 48 цагийн дотор хэлэлцээ хийхийг хүссэн бол тун удахгүй уулзалт болох нь тодорхой боллоо.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ