Богдхан уул, Горхи-Тэрэлжид зориулалтын бусаар газар ашигласан бол эрхийг цуцална | News.MN

Богдхан уул, Горхи-Тэрэлжид зориулалтын бусаар газар ашигласан бол эрхийг цуцална

Богдхан уул, Горхи-Тэрэлжид зориулалтын бусаар газар ашигласан бол эрхийг цуцална

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2022.02.14) ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай ажлын хэсгийн чиг үүргийн хүрээнд танилцлаа.

Энэ үеэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн цогцолбор газрын хамгаалалтын менежмент, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар мөн мэдээлэл хийхдээ тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс үүссэн асуудал болон орчны бохирдол, экологийн тэнцвэртэй байдал алдагдахад хүрсэн талаар онцлов.

Байгууллагуудын мэдээллийг сонссоноор ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, мэргэжлийн хяналт, газрын алба зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудаас зарим мэдээллийг тодруулж, хариулт авахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах бодлогыг цаашид илүү боловсронгуй болгох талаар саналаа хуваалцсан. Энэ үеэр байгууллага хооронд эрх мэдлээ булаалдах болон чиг үүргээ түлхэлцэх байдлаар асуудлыг хүндрүүлж буй байдал ажиглагдаж байна.

Эрх зүйн зохицуулалтыг сайжруулна гэхээс илүүтэй одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоо бүрэн хэрэгжүүлж ажиллах нь дутмаг байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч тэмдэглэсэн. Тэрбээр мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл зэрэг тусгай хамгаалалтад авсан газар нутагтаа зөндөө газар олгосон. Энэ газруудад газрын харилцаа үүсэж, зориулалтаас өөрөөр ашиглах, байгалийн унаган төрхийг алдагдуулах зэргээр бий болсон замбараагүй байдлыг тусгай хамгаалалттай бусад газар нутгуудад давтахгүй байх ёстой. Бүх алдаа завхралыг ажлын хэсэг засах боломжгүй. Эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж таарах байх.

Цаашид дахин ашиглах гэрчилгээ өгөхгүй байх, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэрийн дор газар ашиглалтын харилцаа үүсгэж, гэрээ байгуулсан хэрнээ гэрээнд зааснаас өөрөөр газраа ашигласан тохиолдолд эрхийг цуцлах зэрэг норм, стандартыг тогтоож өгөх нь зүйтэй юм. Одоо газрын харилцаа үүсчихээгүй байгаа эрүүл газруудаа хамгаалалтын бүс рүү нь оруулж хамгаалагдах газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив.

Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна.

Ажлын хэсэг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газар нутагт орон нутгийн шийдвэрээр 2800 орчим айлд өмчлөлөөр газар олгосон асуудлын дагуу газар дээр нь очиж үзэж танилцлаа. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр газар олгогдох ёстой байтал орон нутгийн шийдвэрээр газар олгосон нь маргаан үүсгэж, эцэстээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд хандаад буй юм байна. Түүнчлэн, тусгай хамгаалалттай газар нутгийн эхэнд буюу Туул голын эхэнд суурьшлын бүс бий болгож, нохой чарга ажиллуулдаг компаниудад зөвшөөрөл олгосноор Улаанбаатар хотын ард иргэдийн ундны ус бохирдох  зэрэг ноцтой асуудал үүссэн. Үүнийг төр засгийн хэмжээнд авч үзэж, шийдвэрлэхгүй бол болохгүй боллоо гэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн ярилаа.

Ажлын хэсэг мөн Нийслэлийн Баянзүрхийн товчоо, Богдхан уулын Хүрхрээгийн ам зэрэг тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, Дүүргээс газар олгож, суурьшлын бүс үүсгэсэн нь маргаан дагуулан олон жил болж буй асуудлыг газар дээр нь очиж үзэж харах үеэрээ холбогдох байгууллагуудаас нөхцөл байдлын талаар мэдээллийг авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-15 213.87.162.246

******** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-15 202.55.188.89

Дархан цаазтай Богд уулыг хашиж аваад дуусгаж байна…эднийг бүгдийг цуцал хаус хотхонуудыг буулга.

Avatar

Зочин 2022-02-15 139.5.216.177

Hicheen ch udaa shalgav Hicheeh ch udaa tsutsulna gej surduulev Heregjuulsen ajil neg ch ugui Bogd uulii am bur amralt nertei zavaan ger baishingaar duursen, durtai ni huviin haus, horoolol barisan, terelj tiish avah yum baihgui baigal suidsen

Avatar

Зочин 2022-02-15 103.26.195.161

Худлаа бүлтэрч гэнэ. Чаддаг юмбол Асем виллагийн газрыг хураа л даа гээд барьцсан хүнтэй яах вэ?

Avatar

Иргэн 2022-02-15 103.212.116.121

УИХ-ын баталсан хуулиар газар олгосон. Та нар буруугаа хүлээгээд УИХ-аа тараа.

Avatar

иргэн 2022-02-15 103.212.118.51

Тэрэлж бол олон улсын аялал жуулчлалыг монголд татах төв мөн. Гэтэл иэнд Налайхын 4-р хороо, Налайхын газрын алба үүнд газар эзэмшлийн талаар цэгцтэй бодлогогүй хэнхүссэнд нь хаана ч хамаагүй газар өгч байгаагаас гудамж талбайгүй дэндүү эмх замбараагүй байдал бий болж хаа сайгү машины замгарч, хэцүүхэн болж. Одоо цэгцэлж гудамжууд гарган, айл өрхүүдийг мод жимс тарихад нь төрийн захиргааны байгууллага, дүүрэг онцгой анхаармаар баЙНА. Тэрэлжид амьдарч байгаа айл өрх бүр гадны жуулчидын нүдэнд мо

Avatar

Зочин 2022-02-15 64.119.24.218

ХУДЛАА ШАНТААЖ ХИЙЖ ХЭДЭН ЦААС САЛГААД Л АМАА ХАМХИНА

Avatar

Зочин 2022-02-15 64.119.21.3

Тэрэлжид байрлах Ресорт Ворлд Тэрэлж Нотел нь ардаа
болор чулууны нөөцтэй дээр үед ашиглаж байсан ордыг
хашаад авчихсан байдаг юм билээ.Уул нь нийьийн өмч биз
дээ газрын доорх баялаг?

Avatar

Зочин 2022-02-15 202.179.15.71

TSUTSLANA GEED L BH YM HURDAN TSUTSLAACHEE BOGDKHAN UUL TERELJIIN GAZAR JORLON HOGIIN SAV BOLSON AIMSHIGTAI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж