Камила Валиева: Үнэхээр хүнд өдрүүд байлаа

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Камила Валиева: Үнэхээр хүнд өдрүүд байлаа

Камила Валиева: Үнэхээр хүнд өдрүүд байлаа

Оросын уран гулгалтын тамирчин Камила Валиева допингийн дуулианд холбогдсон. Харин Спортын арбитрын шүүхээс (CAS) түүнийг Бээжингийн өвлийн олимпийн наадамд өрсөлдөх эрхийг нь нээж өгч, нэр төрийг нь цэвэрлэсэн. Өмнө нь түүний өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан дээжээс допинг илэрснээс Камилагийн олимпод өрсөлдөх эрхийг нь Олон улсын олимпийн хороо, Олон улсын скейтийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас түдгэлзүүлээд байв. Шинжилгээний хариу Валиеваг багийн төрлөөр алтан медаль авсных нь дараа зарлагдаж, олны анхаарлыг татсан. Улмаар Спортын арбитрын шүүхээс шуурхай хурал зарлан асуудлыг хэлэлцсэн юм.

Камила Валиева өнөөдөр /2022.2.15/ өвлийн олимпод уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр үзүүлбэрээ үзүүлнэ.

Тэрбээр допингийн дуулианаас хойш анх удаа Оросын "Channel 1" сувагт өгсөн яриандаа "Надад үнэхээр хүнд өдрүүд байлаа. Би бүх сэтгэл хөдлөлөө гаргасан. Одоо их баяртай байна. Гэхдээ сэтгэлзүйн хувьд туйлдсан. Баярын бас гунигийн нулимс маш их урсгасан. Олимпод оролцож буйда баяртай байгаа ч үүнээс илүү эх орноо төлөөлж яваадаа бүр их баяртай байна. Бүх хүч чадлаа дайчилж, үзүүлбэрээрээ үр дүнг нь харуулахыг хүсч байна. Спортын арбитын шүүхийн сонсгол долоон цаг үргэлжилсэн. Бидэнд 20 минутын завсарлага өгсөн. Би тэнд суугаад ажиглаж байлаа. Энэ үнэхээр хүнд байсан. Гэхдээ миний давах ёстой сорилт байсан" гэж ярьжээ. Мөн тэрбээр өөрийг нь дэмжиж байсан бүх хүмүүст талархснаа илэрхийлжээ.

RT

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
13
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж