Монгол Улс “Газпром”-д олон сая доллар хэмнэхэд тусална | News.MN

Монгол Улс “Газпром”-д олон сая доллар хэмнэхэд тусална

Монгол Улс “Газпром”-д олон сая доллар хэмнэхэд тусална

Монгол Улс “Газпром”-д олон сая доллар хэмнэхэд тусална

ОХУ-ын Үндэсний эрчим хүчний хүрээлэн "Сибирийн хүч-2" хийн хоолойн маршрутын ашиг тусын талаар тайлбар хийжээ. Шинжээчид “Gazeta.ru”-д өгсөн ярилцлагадаа тус хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулснаар “Газпром” олон сая доллар хэмнэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа энэхүү мэдээллийг онцоллоо.

Эрхүү муж, Буриадын нутгаар дамжин өнгөрөх тус хоолой Алтайн өндөр уулархаг бүс нутгуудад тулгарах эрсдэлээс зайлсхийх боломж олгохын зэрэгцээ Зүүн Сибирь, Алс Дорнодыг хийн хангалтыг эрчимжүүлнэ. Гэвч бүх зүйл тийм ч хялбар биш бөгөөд шинэ маршрут нь үзэсгэлэнт Тунка хөндийн экологид аюул учруулж болзошгүй юм.

ШИНЭ МАРШРУТ

“Газпром” компани “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Шинэ маршрут Эрхүү муж болон Буриадын гурван бүс нутгаар дайран өнгөрнө. Төслийг хэрэгжүүлэх явцад орон нутгийн айл өрхүүдийг шингэрүүлсэн хийгээр хангах боломжийг харгалзан үзнэ гэж Бүгд Найрамдах Улсын Зам тээвэр, хөгжлийн болон Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.

Анх "Сибирийн хүч-2"-ын маршрут Алтайгаас шууд Хятад руу чиглэлтэй, Монгол зэрэг гуравдагч орнуудыг тойрч гарахаар байв. Шинэ маршрутаар хийн хоолой Эрхүү мужаас эхэлж, хойноос урагш Зима, Саянск, Черемхово хотуудаар дамжина. Дараагийн гол цэг нь Тунка хөндий байх бөгөөд тэндээс Монголын хил орчмоор дамжин, Буриадын Кяхтинск, Закаменскийн бүс нутаг руу эргэж, Хиагт хотын ойролцоох нутгаар хил давна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр хий "Сибирийн хүч-2"-ын өргөтгөл буюу "Союз Восток" хоолойгоор дамжин өнгөрч, Хятадын хилд хүрэх аж.

Төсөл хэрэгжсэний дараа Орос улс түүхэндээ анх удаа Баруун Сибирээс баруун болон зүүн тийш шатахуун нийлүүлэх боломжтой болно. Ойрын 10-15 жилийн дотор хийн зах зээлийн хэрэглээг жилд 550 тэрбум шоо метрт хүргэх аж. Төлөвлөгөө ёсоор “Сибирийн хүч-2”-ын барьж байгуулах ажил 2030 он гэхэд дуусна.

ЗҮҮН СИБИРЬ, АЛС ДОРНОДЫГ ХИЙЖҮҮЛЭХ НЬ

"Газпром"-ын шинэ төсөл Хятадад нийлүүлэх түлшний хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлээд зогсохгүй Зүүн Сибирь, Алс Дорнодын алслагдсан бүс нутгийг хийгээр хангах ажлыг эрчимжүүлэх ач холбогдолтой. Юуны өмнө энэ нь Буриадын нийслэл Улаан-Үд хотын оршин суугчид, Эрхүү мужийн алслагдсан, хүрч очиход хүндрэлтэй суурин газруудад хамаатай гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Кондратьев хэлжээ. Түүний хэлснээр, эдгээр бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ) ашиглах нь хамгийн тохиромжтой хувилбар. Мөн Буриадын нүүрсээр ажилладаг дулааны томоохон станцууд болох ДЦС-1, ДЦС-2-ыг хийн түлшинд шилжүүлэх явдал аж.

“Үүний тулд 10-20 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай ШБХ-н жижиг үйлдвэрүүд барих хэрэгтэй бөгөөд “Газпром”-оос хэдэн арван сая ам.долларын зардал гарна. Гэхдээ энэ нь Владивостокт 5-6 тэрбум ам.долларын өртөгтэй томоохон ШБХ-н үйлдвэр барихаас хамаагүй хямд хувилбар. Алс Дорнодын бүс нутгуудыг хийгээр хангах нь эдийн засгийн үр ашигтай” гэж Кондратьев нэмж хэлжээ.

"Газпром”-ын хувьд мянган шоо метр ШБХ тутамд 10-15 мянган рубль байхад хангалттай. Харьцуулбал, ОХУ-д нэг тонн нүүрсний өртөг дунджаар 3-4 мянган рубль байдаг бол байгалийн хийн хувьд илчлэгийг харгалзан үзвэл 5-7 мянган рубльд хүрдэг" гэж тэр тайлбарлав.

“Газпром” Алс Дорнодод ШБХ-н үйлдвэр, терминал барихад хөрөнгө оруулахаар яарахгүй байгаа бөгөөд энэ нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй аж.

Шинжээчид "Дотоодын бөөний үнээр мянган шоо метр тутамд 5-6 мянган рублийн ашиг олно гэдэг үнэхээр хэцүү. Алс Дорнодод ийм үнээр бүх зүйлийг эхнээс нь эхлүүлэх нь “амиа хорлох”-той адил. Үнэ нь дор хаяж 10.000 рубль байвал хамгийн тохиромжтой" гэж дүгнэжээ.

МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ХИЙ ДАМЖУУЛАХ ХУВИЛБАР АШИГТАЙ ЮУ?

ОХУ-ын байгалийн хийг Хятад руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулснаар "Газпром" жилд 48 тэрбум шоо метр шатахуун нийлүүлэх төлөвлөгөөгөө ойрын 10 жилд 55-60 тэрбум хүртэл нэмэгдүүлэх боломжтой” гэж Кондратьев онцлон тэмдэглэжээ.

“Газпром”-д Монголын гэрээний нөхцөл Хятадынхтай ижил байх эрсдэл тулгарч мэднэ. Тэнд газрын тос дамжуулах хоолой барина, тухайн бүс нутагт мянган шоо метр газрын тосны 250-300 ам.доллар. Энэ нь Улаанбаатарын ОХУ-тай хэлэлцээ хийхээр шаардаж байсан усан хангамжийн хувилбараас дээр байгаа нь үнэн” гэж шинжээч тэмдэглэсэн байна.

Монголын эрх баригчдын тавьсан гол санал бол Байгаль нуурт цутгадаг гол мөрний эх дээр томоохон усан цахилгаан станц барих явдал байв. Хэрэв Улаанбаатар төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадсан бол экологийн сүйрэлд хүргэх байсан” гэж Кондратьев хэлжээ.

Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн ерөнхий захирлын орлогч Александр Фролов “Улаанбаатарыг шинэ маршрутад оруулсан нь “Газпром”-д олон сая ам.доллар хэмнэх боломж олгож байна. Өмнөх хувилбар нь Алтайн нэлээн урт уулархаг хэсгээр дамжих байсан. Монголоор дамжуулан, ялангуяа тэгш газраар хоолой тавигдах учраас илүү хялбар байх юм" гэж тэмдэглэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Монгол Улсын хийн жилийн хэрэглээ харьцангуй бага. Гэрээний үнэ өндөр байсан ч “Газпром” энэ улстай хийсэн худалдаанаас их хэмжээний орлого олж чадахгүй.

Мэргэжилтнүүд 2025-2030 онд тус улсын байгалийн хийн хэрэгцээг гурван тэрбум шоо метр гэж тооцож байна. Харьцуулбал, Хятад 2021 онд л гэхэд 370 тэрбум шоо метр хий хэрэглэжээ. Энэ утгаараа Монголд нийлүүлэх хэмжээг тусад нь авч үзэх нь утгагүй. Энэ бол өчүүхэн хэмжээ юм” гэж дүгнэжээ.

ТӨСӨЛ БАЙГАЛЬ ОРЧИНД ХЭР ЭЭЛТЭЙ ВЭ?

"Газпром" шинэ чиглэлд хийн хоолой тавьснаар эдийн засгийн хүндрэлээс гадна байгаль орчны сорилттой тулгарах эрсдэлтэй. Уг маршрутын дагуу Эрхүү мужийн Тункинскийн байгалийн цогцолборт газраар дамжуулан тоног төхөөрөмж байрлуулна” гэж Кондратьев онцлон тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, “Газпром” хийн хоолой тавихын тулд ойн талбайг огтлох шаардлагатай болно. Нэмж дурдахад, метан алдагдаж, тухайн бүс нутгийн байгаль орчинд аюул учруулж болзошгүй аж. Тэрбээр “Зүүн Сибирь-Номхон далайн газрын тос дамжуулах хоолойтой холбоотой урьд өмнө тохиолдсон явдал давтагдахыг үгүйсгэхгүй. Дараа нь Байгаль нуураас замаа холдуулахын тулд Путин хөндлөнгөөс оролцох шаардлагатай болсон.

Тунка хөндийд учирч болох гол аюул нь хүлэмжийн хийн ялгарлын огцом өсөлт. Нэг тонн метан 20-25 тонн CO2-тэй тэнцэнэ. Зарим байгаль орчны мэргэжилтнүүд энэ коэффициентийг 100 дахин зөрүүтэй гэж үздэг" гэж шинжээч хэлжээ.

Үүний зэрэгцээ Фролов "Сибирийн хүч-2" дамжуулах хоолойн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага гэж илүү өөдрөгөөр харж байгаа аж. Тэрбээр “Газпром “Улаан ном”-д орсон амьтдыг хамгаалах хангалттай технологитой” гээд, 2014 оны Өвлийн олимпийн наадамд зориулан барьсан Жубга-Лазаревское-Сочи хоолойн жишээг дурджээ.

Эргийн бүсэд хоолой тавих боломжгүй байсан тул “Газпром” байгалийн хамгаалалтын бүс чиглэлд өрөмдлөг хийж, тоног төхөөрөмж тавьснаар Тунка хөндийн ой модыг огтлох шаардлагагүй болох аж.

Фроловын хувьд "Сибирийн хүч-2" маршрутын дагуу метан алдагдах эрсдэл хамгийн бага болохыг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр "Орчин үеийн байгууламжуудыг дотоод спектроскоп ашиглан тогтмол шалгах боломжтой" гэж хэлсэн байна. Тэрбээр “Умардын урсгал” 10 гаруй жил ажиллаж байна. Хэрвээ байгаль хамгаалагчид өчүүхэн төдий ч гэсэн алдаа илрүүлсэн бол нэлээн шуугиан дэгдээх байсан. Дамжуулах хоолойн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар ярих нь үнэхээр инээдтэй юм" гэж Фролов хэлжээ.

Эх сурвалж: ГАЗЕТА.РУ, РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Түвдэн 2022-02-15 202.9.40.44

Энэ хоолой манайд хэрэггүй. Харин бид хийн хайгуулаа хийж олоод хятадад нийлүүлэх хэрэгтэй. Сила сибирь манай нутаг дээгүүр тавигдвал энэ боломж хаагдана. Манайх шиг нүүрс, нефьт ихтэй улсад тэр хий чинь энэ тэндгүй байгаа. Гагцүү үүнийг сөхөх хүн даан ч алга.

Avatar

Зочин 2022-02-15 202.55.188.101

Хэдэн мянган км үргэлжоэх хийн хоолой монголчуудад ашиг өгөхөөсөө илүү гай болно. Байгаль орчинд хортой талаар энд бичсэн байна. Түүнээс гадна монголчуудын нүүдэл, бэлчээр ашиглалтад үнэхээр гай болно. Хийн хоолой, түүний хамгаалалт хашах Монголыг баруун, зүүн хэсэгт хуваана. Заавал хийн хоолой дээгүзр тавьсан гарц гармаар гардаг болно. Мэдээж гарц гармууд олон км зайтай байрлана.

Avatar

Зочин 2022-02-15 66.181.161.75

Монгол улс ГАЗПРОМд олон сая доллор хэмнэхэд тусална гэнээ Монголчуудад юуч өгөхгүйгээр тавьнаа гэж байгаа юм шиг л соонсогдож байх чинь ….

Avatar

Зочин 2022-02-15 103.212.118.192

Аж

Avatar

Зочин 2022-02-15 213.87.162.246

******* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-15 202.9.40.1

Монголоор хийн хоолой тавиулахыг лав л Горгаз болон Дашваанжил компаний нөхөд эсэргүүцэж гар хөл болсон хүмүүс нь хорлонтой зүйл хийж л байгаа. Ядаж л иргэдийн толгойг сайн угааснаар нөгөөдүүл нь Оросын хараат болно гээд л янз бүрийн юм бичиж ярьж байна

Avatar

зочин 2022-02-15 66.181.161.75

Тэнэгг л байна даа …. Харинч өөрийн сүлжээтэй ,арга туршлагатай, мэдлэг чадвартай болчихсон компаануд чинь газыг нь аваад ирхээр баярладаг юм биш үү?

Avatar

Зочин 2022-02-15 202.9.40.1

Төслийг хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголчууд хямд газ хэрэглэх нь ашигтай. одооч гэсэн бид ахуйн болон машинд газ хэрэглэж байгаа биз дээ. Эсвэл Оросын хямд газ авахгүй харин өөрийн улсын импортоор оруулж ирсэн үнэтэй газ авах юм уу. тэгэж тэнэгтэж мэдэх л улсууд даа. Илжиг модон хударгандаа дуртай. олон юм ярьж байгаад хоосон хоцордог. Хятад руу нарийн төмөр зам тавихгүй гэж томорсноор маш их алдагдалд орсноо одоо хир нь тоохгүй, бас дүгнэлт хийдэггүй, үнэн тэнэг

Avatar

Зочин 2022-02-15 202.179.27.161

Орос Хятад 2 цаанаа тохирчихсон болоод л тавих гэж байгаа юм. тэрнээс биш бидний оролцоо гэж юу байхав. нэгэнт тавина гэсэн бол тавих л байх . Тиймээс Эгийн голын УЦС барих, Монголоос экспортлоход тавьдаг 30-65 хувийн татварыг буулгах, ТТолгойд байгалийн хийн үйлдвэрийг японтой хамтарч байгуулах, ЭЭ оос олборлосон газаа хамтад нь шахаж хятад руу нийлүүлэх… гэх мэтийн санал тавьж ажиллах хэрэгтэй. нэгэнт ТТ оос газ олборлоод эхэлбэл 1м3 оросын хийг УБт ашиглавал ТТ хийнээс нөхөж хийх замаар

Avatar

Зочин 2022-02-15 202.179.27.161

УБыг утаагүй болгох. Газын ЦС нөхөн төлбөртөө бариулах. Алсдаа газ ч дуусах баялаг тул нарны , усны ,Салхин ЦС барих хамгийн гол нь атомын ЦС бариулах л хэрэгтэй байна даа. Манай 2 махан толгой юу ч бодож байдаг юм бүү мэд. 1 нь лав хөшөө босгохоос өөр юманд толгой ажилладаггүй дэгээ

Avatar

Зочин 2022-02-15 59.153.86.108

Хоолой тавина биз, харин хэрэглэгч болно гэж тэнэгтэхгүй л бол яахав

Avatar

Зочин 2022-02-15 202.179.27.161

ТТ газыг ашиглаад эхэлбэл өөрсдөө ашигласан нь дээр дээ. тэрнээс биш оросын хий ашиглаад бензин дээрээ газын хамааралтай болж өвөл гэнэт тасдуулбал бүгдээрээ хөлдөх аюулд орно

Avatar

hudalch gar be.. 2022-02-15 202.131.225.197

tavan tolgoid ogt hii baihgui zaa. metanii hii bol yg baigaliin hii shig iheer baidagui yumaa garaa.

Avatar

tenegt malaa 2022-02-15 202.131.225.197

bitgii tenegteed bai garaa. delhii niit hiin heregleend orj bnaa. 21 zuund tegeed nvvrstei vldeh uu malaa.

Avatar

Зочин 2022-02-15 202.179.24.90

Хоолой ашиглалтад орох гэсээр байтал Оюутолгойн ногдол ашиг авах цаг нь ирээд бурзайж эхлэх байх. Орос, Хятад хоёр Монголын газрыг ашиглан бизнес хийсээр л байгаа угаасаа. Төмөр зам биш элэгдэл хорогдол засварын ажлаа өөрсдөө хариуцахаар гэрээ байгуулах хэрэгтэй.

Avatar

ӨВГӨН 2022-02-15 202.179.24.217

Үхрүүдээ энэ төсөл Монголын УЦС, ДЦС-уудын төслүүдийг гацааж цаг хожих арга башир гэж мэд. Яасан хууртаж хаширдаггүй үхрүүд вэ. Хятад газ авна гэж ам ангайгаагүй байхад Орос юу гэж тийм их зардлаар Монголоор хоолой тавих юм бэ. Тэнэгүүдээ гагцхүү хийн хоолой гэгч хууран мэхлэлтээр Эрдэнэбүрэн, Таван толгой, Эг зэрэг төслүүдээ бүү саатуул. Энэ төслүүддэ гол анхаарлаа хандуулаад яар.

Avatar

tenegt malaa 2022-02-15 202.55.191.130

tenegt muu hudalch gar min dee. ene tosol mongold mash ih heregtei shuu. delhii niit hiin heregleend orood bnaa. 21 zuund nvvrs tvleed suuhad hetsvv za.. ter egiin gol shig ogt heregui tosol bol mongoliig hujaagiin orond oruulah tosol doo. bas 7-8 jil bolj ashiglaltand orj oroo barag 20 jil tolj bargduulanaa.. iim tosoliig dandaa hujaa zeeleer hujaa turbintai tabij hyatadiin ediin zasagiin haraat bolgoj bnaa..

Avatar

Зочин 2022-02-15 66.181.181.107

энэ хоолойн тухай бодохоор нэг л муу совин татаад байх шиг санагддаг юм. бүү мэдээ.зүгээр сууж байхад сул мөнгө ороод ирнэ гэж хөөрцөглөөд байх юм.

Avatar

Зочин 2022-02-15 202.126.90.57

Манайд ашигтай !Олон долоон юм яриад хэрэггүй ээ.

Avatar

Зочин 2022-02-15 202.126.89.112

ОРОСУУД МОНГОЛООС ( БУРИАДААС ) АВСАН ТҮНХЭНИЙ ХӨНДИЙГӨӨ ХӨНДӨХ ХҮСЭЛ МУУТАЙ , ХЯТАДУУД МОНГОЛЧУУД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР АВЧ АМЖИРГАА НЬ САЙЖИРНА ГЭСЭН БОДОЛТОЙ ТААЛАМЖГҮЙ БАЙХАД БИД ГАЗАР НУТГАА СЭНДЧҮҮЛЖ , МУУ ХЭЛҮҮЛЖ СУУХААС ГОВИОС ГАРЧ БАЙГАА ГАЗАА УРАГШ НЬ БИШ ТӨВ ГАЗРУУДЛУУГАА ХООЛОЙ ТАТАХ , ЗӨӨВӨРЛӨХ АРГАА БОДООД БАЙГАЛАА ХАМГААЛААД СУУЖ БАЙСАН НЬ ДЭЭР ДЭЭ !!! ХАДНЫ ЗАВСАРТ ХАВЧУУЛСАН ХАЛИУНЫ ЗУЛЗАГА ХӨӨРХИЙ ЕӨӨ !!!

Avatar

tenegt malaa 2022-02-15 202.55.191.130

mongolid hii haan bnaa garaa. tavan tolgoin nvvrsenii metanii hiig heleed baival ter mongoliin heregtsseg hangah noots bhgui ch dee. tavan tolgoin nvvrsenii 4 am gargaj olon sayiig abaad baihad ter hii chin uurshiad alga boldog yum bgaa bizdee.svvliin heden jild zondoo yriad solongosuud bas avistraliud haigaad ih hemjeeteig ni odoo boltol oloogui bnaa garaa. hudalaa medehgui baij bvltereed baih yumaa.bhgui hiig haanaas oloh be dee..olood noots togtoogoogui shuu garaa..

Avatar

Зочин 2022-02-15 202.179.26.88

Хоолой оруулсан газруудын эргэн тойронд зэрлэг амьтан байтугай мал нь ч байхад маш хэцүү болдог гэсэн шүү . Тэгж л битгий нүгэл хийгээрэй ! Дараа нь өргөөд даахгүй , үлээгээд хийсэхгүй гай л болно шүү . MАН -хан ! та нар амласан байж болнооо Гэхдээ ард түмэн , газар нутгаа бодоод үүнийг бүү хиййгээч ! Харин одоо энэ хоолойг дамжуулаагүйд чинь талархаж саналаа өгөх болно шүү !

Avatar

hudalch gar be..yah gej ingej hudalaa burdag bnaa.. 2022-02-15 202.55.191.130

za buraad tegvel ukirain belorussaar ybsan hiin hooloin hajuugaar olon zuun hot tosgod amitan hvn amidardaad olon jil bolood bnaa. amerikd ch german polshid ter hiin hooloi chin ybj bnaa..haan tiim ybdal bnaa..

Avatar

irgen 2022-02-15 80.233.63.131

Hezee ch heregjihgui tosol gesen shuu dee. Orost ashigtai bailaa geed hyataduudad yamar ch hereggui uchir hezee ch zovshoorohgui yum bilee. Orosuud Evropt hii damjuulj chadhaa bolivol ashiglah geed moroodood bgaa ch hujaa nar odoo bgaa hooloig ni ch duurgej hii avahgui bgaa uchir ul buteh ajil geed oorsdoo dugneed bgaa shuu dee. MAN hudlaa yum yarij oorsdiigoo surtalchilj tolgoi ugaah bas negen yadmaghan arga

Avatar

yjc 2022-02-15 216.38.195.77

oz @||@ zr

Avatar

Зочин 2022-02-15 202.179.26.88

Хоолой оруулж ирвэл холуур явсан гайг л чирч ирэх болно доо . Арчилгаа маллагаа гээд асар их ажил байгааг мэдэж байгаа боловуу ? Оросууд энэ хоолойгоо дамжин өнгөрүүлсэн улс орныг дарамталж , дараа нь хоолойгоо хамгаалж байгаа нь энэ гээд цэргээ оруулдаг башир аргатай шүү. Идэш нь болох гээгүй бол дуугуй л байсан нь дээр дээ . Бидэнд тийм их хий хэрэглэх газар байхгүй

Avatar

Зочин 2022-02-15 103.26.195.161

Юм болгоныг залхуугийн нүдээр хардгаа хэдүүлээ больё. Илүү ажил л бол хөдөлмөрийн фронт буюу мөнгөний эх үүсгүүр гэж харвал яасан юм бэ. Бид залхужраагүй, ажил хийхээс төвөгшөөгөөгүйсэн бол жишээ нь галт тэрэгний дугуй сольдог цехийг Замын-Үүдэд барьсан бол одоо мөн ч их хэрэгтэй байх байлаа. Ази, Европын хооронд галт тэргээр явж буй контейнер болгоноос хэдэн төгрөг саагаад л.

Avatar

зочин 2022-02-15 202.126.88.156

Чи х***а юу?

Avatar

Зочин 2022-02-15 192.82.76.7

Монгол хийн хоолой дайруулах зөвшөөрлөө Эгийн голын УЦС байгуулахтай холбож өгөх байсан, хожим илүү ойлгох биз ээ. Энэ төсөл асар их зардалтай, бараг хэрэгжих эдийн засгийн үндэс бараг үгүй, Хятад хоолойн Монголоор дайруулах хүсэлгүй байгаа болно.

Avatar

Зочин 2022-02-15 202.126.89.30

Нутгаараа төмөр труба нэвт дайруулах дэмий байхаа.

Avatar

Зочин 2022-02-15 203.91.115.47

Энэ төсөлд Монголд ашигтай гэхээс илүү авул гамшиг дагуулна.

Avatar

Зочин 2022-02-15 124.158.69.216

Ямарч байсан манайх мөнгө гаргаж болохгүй. Хорвоо дэлхий галзуу өөрчлөгдөж байна шүү. Сунжирсан төсөл болж мөнгө түгжигдэж магадгүй гэнэ.

Avatar

Зочин 2022-02-15 66.181.188.124

Гаднын ашиг сонирхол орж ирнэ. Манай төр шиг дорой төрд томдсон асуудал. Дараа нь засаж чадахгүй шүү дээ. Монголын хэрэглээ маш өчүүхэн гэсэн бна. Тиймээс өчүүхэн ашгийн төлөө том гарз.

Avatar

Зочин 2022-02-15 195.46.106.44

Эг Шүрэнгийн УЦС-даа заавал явуулах шаардлагатай. Энэ хоолойн талаар Хятад нэг ч үг дуугараагүй байгааг бүү март. Өөрийнхөө хий, занарыг ашиглахыг хичээ. Хэдий хүотэл хүнээс дандаа хамааралтай явах гэсэн юм бэ. Атомын жижиг оворын станцыг ч сонирхох хэрэгтэй.Хүний царай харж жаргахаар өөрийнхөө эрхээр зов. Сая Бээжинд Орос Хятад 2 Алс дорнодын хоолойн асуудлыг тохиролцсоны дараа Оросууд Монголоор дайрах шугамын талаар янз бүрийн юм ярьж эхэлж байгаа нь цаг хожих гэсэн арга шүү.

Avatar

Иргэн 2022-02-15 202.21.118.126

Орос Хятад 2 үүрд сайхан харилцаатай байлаа юу. Манай экологи д муу үр дагавартай. Ан амьтдын нүүдлээс гадна аягүй бол хаалттай бүс зон гаргаад монголчууд өөрсдөө нааш цааш явахад ч төвөгтэй болж магадгүй. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэрлэх хэрэггүй.

Avatar

Зочин 2022-02-15 66.181.181.107

хоолойн 2 талаар хорь хорин км хамгаалалтын зурвас. давж гарах зам гүүр тавих бол москвагаас асууна гээд эхэлвэл тун ч хэцүү юм болнодоо.

Avatar

Зочин 2022-02-15 64.119.20.4

Ene hooloi gai l avchirana daa. Daraa ni aviya avch bolohgui, hayayh ch hetsuu chudurluulsen bh vi.

Avatar

Зочин 2022-02-15 202.21.108.2

Дарга нар маань ТЭЗҮ хийж дууссан гэж хөөрөөд байгаа мөртөө манай улсад ирэх өгөөж болох газр нутгаа ашиглуулсны төлбөр гэж огт ярихгүй юм аа. Хамгийн энгийн тоо ш дээ. Тэгж байгаад гэнэт хулхидуулчжээ одоо нэгэнт оройтсон ухааны юм хуцах гэж байгаа юм

Avatar

Зочин 2022-02-15 202.9.46.80

ашгааё гадна манайд бох талаар маш доогуур ажил төлөвлөнө. манайд сайн стандарт хянөлт байхгүй. тийм болохоор орост хямд тусна

Avatar

Зочин 2022-02-15 202.21.108.22

Ан амьтдын нүүдэл хаагдана. Дэндүү намхан байна!!

Avatar

Зочин 2022-02-15 103.26.194.169

Ene tusul odoo heregjih ni gej huurtsugluud hereggui mash olon yamnaas shaltgaalah uchraas ali neg asuudal uusehed l zogsoh ersdeltei tegeed ch olon jiliin daraa heregjih tusul ene hugatsaand yuch bolj bolno,adaglaad Putin buuhad l ersdel uchrana

Avatar

Зочин 2022-02-15 103.161.242.24

Экологийн сүйрэл гэж юу яриад байгаа юм бэ. Харин ч метан алдагдвал жинхэнэ экологийн сүйрлээр зогсохгүй хүн мал олноороо сүйрэх аюултай шүү дээ.. Оросууд Түнхэний байгалд санаа зовсон мөртлөө монголчуудад санаа тавьсан ганц үг ч дурдахгүй байгаа нь дээрэнгүй хандлага шүү. Ер нь энэ хоолойг заавал монголын нутгаар дайруулах гэж зүтгэдэг нь ямар учиртай билээ. Бид ч гэсэн тавиулахгүй гэвэл эрх нь байгаа шүү!!! Бодох л хэрэгтэй. Орос 15 бүгд найрамдах улсаас ганц Украйныг онцлоод олон жил болж бай

Avatar

Зочин 2022-02-15 150.129.140.14

Манай Оростой хийх худалдааны баланс маш алдагдалтай. Бид өчнөөн сая доллароор шатахуун, цахилгаан Оросоос импортолно, харин экспортлох бүтээгдхүүн бараг л байхгүй, маш багахан хэмжээний жоншноос тооцохгүй бол. учир нь Оросын импортын татвар асар өндөр, бараг л худалдааны хориг шиг. Хэрэв Оросоос ШБХ импортлох тохиолдолд худалдааны балансаа сайжруулах арга хэмжээ, алхамыг одооноос шат дараатай авч хэрэгжүүлэх нь чухал шүү

Avatar

malaa tegeed hudaldaanii aldagdaltai geed 100 hubi hujaatai naimaa hiih uu.. 2022-02-15 202.131.225.197

mal mini hudaldaanii aldagdaltai geed orostoi hudalaa hiihgui tegeed hujaagaas binzen neftee tog tsahilgaanaa abch hyatadtai 100 hubi hudaldaa hiij vei mongu uls boloh uu hurliizaa. hujaa hurliizuudiin sanaa bol mongoliig orosoos salgaj hyatadad barij ogoh l sanaatai daa.ted orosiig dandaa muulij ard tvmenii tarhiig ugaaj bnaa. ted orosiig daranguuilagch deglemtei gej soliorood bgaa bol jinhene hujaa kommunist hargis deglemtei ch de.ovormongol tvbd uigaruud

Avatar

Zochon 2022-02-15 64.119.23.130

Ene huuhen orcbuulaagui, orchuulah chabarhuim

Avatar

зочин 2022-02-15 66.181.161.75

Сайн ч гэхгээд байгаа юм шиг, муу ч гэх гээд байгаа юм шиг.. Янз янзын далд санаа ч нуугдаад байгаа юм шиг… Нэг л баяр хөөр төрөхгүй л байна шүү …
Дашрамд…… Миний залууд Алтан Москва бол хүсэл мөрөөдлийн хот байлаа ..Одоо бол хэрүүл зодооны үүр уурхай болсон байна ..
Оросуудад нэг их итгээд хэрэггүй биз дээ ….

Avatar

Зочин 2022-02-15 202.131.225.197

cham negend bol tiim baihaa amerikiin hotuudad bol cham shig g*** shig l buudaad alan daa. amerikd jild barag 39000 hvn buuduulij jild nas barij bna. jild 0.2 say hvn zobhon har tamhia heteruulij nas barij bnaa.. gemt hereg hiisen gej 5 say hvn shorond bgaa ni delhiid bhgui ih shuu. chinii shvteen bolson amerikd 3 say hvn ger orongui gudamjaar amidarch bna. bas 20 say hvn hvnsenii tolanaar amidardag geed aimaar ch dee.hajuud orosiin niislel bol zvgeer divaajin shuu..

Avatar

зочин 2022-02-15 66.181.188.147

"северный поток-2" нь орос-украины байлдахад нэрмээс болсон гэхээр бид түүгээр яваа гайг үүгээр дуудах хэрэг бна уу,манай говьд илэрсэн байгалийн хий бидэнд илүүдээд илүү гарна шүү

Avatar

hudalch gar be.. 2022-02-15 202.131.225.197

govid yamar hii ilerch oldoogui bna. ene baahan hudalch yum medehgui garuud nvvrsenii metanii hiig baigaliin hii shig sanaad buraad bna. tim ih olborolj zarahaar hii bol ogt baihgui shuu.. medehgui baij buraad l bvltereed baih yumaa..

Avatar

Зочин 2022-02-15 43.242.243.147

Ямар ч авцалдаагүй нийтлэл. Хэн нэг дуртай хүн хошуу дүрэх зүйл биш. Энэ төслийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн үүднээс л ярих хэрэгтэй. Дотооддоо уг хийг чухам яаж хэрэглэх бичил төслүүдийг одооноос зохиох нь чухал байх…..

Avatar

Зочин 2022-02-15 133.62.186.54

Er ni mongoliin nutgaar dairahgyi. Mongolchuud naidvar mash bagatai, hariutslaga gej baihgyi, avilgaldaa barigdchihsan, helsen amlasan zyilyyded bielsen zyil biahgyi. Syyldee MOnoglchuudiin teneg zantai zuuraldaj baihaar yl hamaarah zamaar ertge ender ch gesen naidvartai ni deer gej yzeh bailgyi dee.

Mongolchuud eersdiigee gadnaas harhad yamar gedgee medehgyi ee.

Avatar

монгол 2022-02-15 139.5.216.202

монгол УЦС барихаар экологийн сүйрэлд хүргэх байсан гэж бичжээ. Орос барихаар зүгээр манайх барихаар эсрэг айн. Орчуулга муу байна

Avatar

Зочин 2022-02-15 64.119.20.79

Оросууд 1930-50- аад онд эрчим хүчний дутагдалд орж их цахилгаан экспортлох чадалтай улс байхгүй, нефть, газ судалгааны түвшинд байхад аргагүй эрхэнд том УЦС барьсан. Олон тосгон усан доогуур орж хөгшчүүл нүүхгүй байшиндаа өөрсдийгээ шатааж байсныг оросын зохиолчдын номонд байдаг. Тэгэж байгалиа, бэлчээр иарианы газраа амьдралын эрхээр сүйтгэсэндээ одооч харамсаж тэр үед газ нефть байсан бол гэж харамсдаг. Очиж үзсэний хувьд Эг, Сэлэнгийн бэлчир хачин сайхан байгальтай, өөр арга байвал УЦС

Avatar

Үргэлжлэл 2022-02-15 64.119.20.79

Барилтгүй. Бид түмэн бодисын хичээл үзсэн улс манай хойшоо гардаг гооууд Байгаль нуурт цутгаж тэнд ууршин буцаад бороо, цөс болж ирэн монголын ойг, хээр талыг тэтгэдэг. Байгаль нуур багасвал Хөвсгөл нуураас авахуулаад багасч манай ойт бүс 20 жилийн дотор устан хуурайшина. Энэ эко зохицлыг бий болгосон Бурханаас илүү ухаантай усны инженер, эдийнн засагч гэж байхгүй. Хятадууд л УЦС барина шүү. Цөмийн ЦС барьсан нь дээр. Европын холбоо ийм сианцыг ногоон гэж саяхан баталсан. Экологичид үгээ хэлээч

Avatar

Зочин 2022-02-15 139.5.217.90

Солиорохоо л больчих. УЦС усыг шатаахгүй, дамжуулаад л гаргачихна.

Avatar

Зочин 2022-02-15 202.21.118.186

Хөвсгөл нуур Байгалд цутгадаг. Яахаараа ширгэдэг юм. Байгаль нуур яахаараа ширгэдэг юа. 20-30см усны түвшин доошлоно. зарим газар 2-3 м газар ил гарна биз. заримд нь эгц өндөр эрэгтэй газар см ч газар ил гарахгүй. Энд ус хуримтлагдвал уулшаад эндээ бороо болж л орно шүү дээ. Эргэн тойрон нь борооны ч хэрэггүй ногоорно.

Avatar

Зочин 2022-02-15 66.181.181.107

энэ ямар муухай харь сэтгэлгээтэй хүн бэ.төв азийн эрс тэс уур амьсгалтай усны нөөцөөр маш хомс монгол орон нэг ч болов хиймэл нуур усан сан байвал ядаж эрэг дагууд нь уур амьсгал нь зөөлөрдөг юм байгаа биздээ. говьд байгаа гэгээн нуурын эрtu дээр халуун зун очиход сэрүү татаад үнэхээр сайхан байж билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж