Энэ өдөр төрсөн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Энэ өдөр төрсөн алдартнууд

Монгол үзэгчдийн хэдийнээ танил болсон кино ертөнцөд амжилттай явж буй хэн гэдэг алдартнууд энэ өдөр мэндэлснийг сонирхуулъя.


“Бүтэлгүй хүүгийн өдрийн тэмдэглэл” инээдмийн цуврал киноны гол дүр Закари Адам Гордон 1998 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр мэргэжлийн жүжигчний карьераа  9 настайдаа эхлүүлсэн билээ.  Гурван удаа хамгийн залуу уран бүтээлч шагналыг хүртэж байжээ. Өдгөө 24 настай залуу жүжигчин Закари Гордон хамгийн сүүлд "Violet" кинонд дүр бүтээжээ.

АНУ-ын комик номын зохиолч, зураач, найруулагч Мэт Грейнинг  мөн энэ өдөр мэндэлжээ. 100 гаруй комик, хүүхэлдэйн кино, телевизийн цуврал бүтээсэн ч түүнийг  "The Simpsons "телевизийн цуврал алдарт нэрийн оргил руу хөтөлсөн аж. Тэрээр "The Simpsons" цувралын санааг "Gracie Films"-ийн үүдэнд сууж байхдаа бодож олжээ. Тус цуврал дахь дүрүүдийг Грейнинг гэр бүлийнхээ гишүүдээр нэрлэжээ. "The Simpsons" цуварлаараа  "Emma Awards" кино наадмаас  13 шагнал хүртэж байжээ.

1990-ээд оны Өмнөд Солонгос улсын хамгийн алдартай жүжигчдийн нэг Шин Юн Кён 1973 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр Өмнөд Солонгос, Япон улсын кино шүүмжлэгчдийн хүндлэлийг хүлээсэн жүжигчин юм. Жилийн өмнөхөн дэлхий нийтийг шуугиулсан "Penthouse:War in life" цувралд 49 настайдаа тогложээ.

Блюз хөгжмийн урсгалын залуу ноёнтон хэмээн нэрлэгдэж буй АНУ-ын дуучин, хөгжимчинГэри Кларк Жуниор мөн өдөр мэндэлжээ. Тэрээр  2014 онд "Grammy"  шагналыг хүртэж байжээ. Мөн киноны дууг чадварлаг зохиогч бөгөөд 2017 онд гарсан "Justice League" киноны дууг зохиож байжээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж