ЭЕШ-ын оноог дүйцүүлж болно

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын оноог дүйцүүлж болно

ЭЕШ-ын оноог дүйцүүлж болно

Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр /2022.02.14/ элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж, энэ жил шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл тус шалгалтыг жилд хоёр удаа авах нь ямар давуу талтай болон шалгуулагчид ямар боломж үүсэх талаар тодрууллаа.

ЭЕШ-ЫН ЭХНИЙХ ДЭЭР АВСАН ОНООГОО АРВАНХОЁРДУГААР САРД АХИУЛАХ БОЛОМЖТОЙ

БҮТ-ийн шалгалт, судалгаа хариуцсан дарга М.Болдсайхан:

-33 мянга 53 хүүхэд арванхоёрдугаар анги төгсч байна. Өнгөрсөн жилүүдэд шалгалт өгөөгүй болон хангалттай оноо авч чадаагүй сурагчдыг нэмээд нийт 40 гаруй сурагч шалгалт өгөх статистик гарсан. Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил танхимын сургалт цахим руу шилжсэн. Тиймээс энэ жил төгсч буй хүүхдүүдэд шалгалтын айдас нэлээд байгаа нь ажиглагдаж байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сард хоцрогдлын судалгааг 755 сургуулийн 62 мянган хүүхдийг хамруулсан. Судалгаагаар 500 гаруй сургуулийн сурагчид хичээлийн агуулгын хоцрогдолтой байна гэсэн үр дүн гарсан.

Энэ жилийн онцлог гэх юм бол шалгалтыг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Давуу тал нь зургадугаар сард авсан шалгалтын дүн нь хангалтгүй байвал арванхоёрдугаар сард ахиулах боломж нээгдэнэ гэсэн үг.

Шалгалт зохион байгуулахтай холбоотойгоор их, дээд сургуулийн элсэлтийг жилд хоёр удаа хийх талаар мөн журам боловсруулагдаж байгаа. Тэгэхлээр сурагчид өөрийн хүссэн мэргэжлээр дээд боловсролын байгууллагад элсэн суралцахдаа жилийн хугацаа алдахгүй байх боломжтой. Хоёрдугаарт, батламж хугацааг 2.5 жилийн хугацаатай батламж хуудас олгодог байсан бол энэ зунаас цахим хэлбэрт шилжүүлж байна. Шалгуулагч БҮТ-ийн цахим хуудас болон E-Mongolia сайтад шалгуулагчийн онооны хуудсаа авч болно. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарим үнэлгээг ЭЕШ-ын дүнтэй дүйцүүлэх зохицуулалт хийж байгаа давуу талтай. Ингэснээр олон улсын хөтөлбөртэй сургуульд суралцах хүсэлтэй сурагчид давхар шалгалтад бэлдэх шаардлагагүй. Жишээлбэл, Кембриджийн IGC хөтөлбөр, BI болон SAT зэрэг шалгалтын дүн оноог ЭЕШ-ын дүнгээр дүйцүүлж болно. Эдгээр шалгалтыг өгсөн оюутнууд баримт бичигтэйгээ БҮТ дээр ирж дүн оноогоо тооцуулах боломж бүрдсэн. Журам нь батлагдсан учир энэ жилээс хэрэгжээд явна.

Тухайн шалгуулагч олон улсын шалгалт өгөхдөө математик өгсөн байлаа гэхэд элсэлтийн шалгалтаас хэмжээс оноо өөр байдаг. Түүнийг хэрхэн тооцох талаар журамд тодорхой тусгасан байгаа.

БОСГО ОНОО АВААГҮЙ СУРАГЧ ЭХНИЙ ШАЛГАЛТЫН АГУУЛГААР ДАРААГИЙН ШАЛГАЛТЫГ ӨГНӨ

онгол Улсын ЭЕШ-ын дүн оноог хүлээж авдаг гадаад улс байхгүй. Гэхдээ хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр судалж байна. Дөрөв, тавдугаар сард эх хэл бичиг буюу монгол бичгийн шалгалт авна. Эхний шалгалтад хамрагдаагүй, босго оноо авч чадаагүй бол дараагийн шалгалтыг өгнө. Босго онооны болзлыг хоёр удаа хангаагүй тохиолдол ЭЕШ өгөх боломжгүй. Шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд дуусна. Энэ үед хэл бичгийн шалгалт авна.

Одоо хийж байгаа тооцооллоор нийт 40 мянган хүүхдээс босго оноо давахгүй 1000-1500 хүүхэд дараагийн шалгалтад орно гэсэн урьдчилсан дүн мэдээ гарсан. Энэ сурагчдын хоёр дахь удаа өгөх шалгалтын материалын агуулгад өөрчлөлт орохгүй. Учир нь босго оноо авах нь чухал. Тиймээс энэ жилээс тодорхой зарим өөрчлөлтийг ЭЕШ дээр хийж байгаа. Мөн хэд, хэдэн журам батлагдаж байгаа .

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж