Бусдыг залилж, 55 сая төгрөгийн хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Бусдыг залилж, 55 сая төгрөгийн хохирол учруулжээ

Бусдыг залилж, 55 сая төгрөгийн хохирол учруулжээ

Өөрийгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн гэж залилан хийсэн этгээд давтан "хэрэг" үйлдэж, цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ хэргийн хянан шийдвэрлэх явц, хэрэг мөрдөлтийн ажил болон ямар хариуцлага хүлээлгэх талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбрээр "Тухайн хэрэгт холбогдсон этгээд 29 настай, давхар биетэй эмэгтэй. 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдож, залилах гэмт хэрэг үйлдсээр ирсэн. Тухайлбал, танд, төрийн одон медаль гардуулах боллоо. “Танай компанид дэмжлэг болгож, тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо. Тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү" гэхчлэн 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилж, иргэдээс 100 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх мөнгийг дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Бусдад нийт 55 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг өнгөрсөн оны зургадугаар сард цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгасны дараа хэргийг шүүхэд шилжүүлээд байсан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу жирэмсэн, хүнд өвчтэй, насанд хүрээгүй зэрэг этгээдийг тус хуулийн 68.2-д заасны дагуу цагдан хорихгүй байх заалттай. Тухайн хэрэг залилах гэмт хэргийг үйлдсэн эмэгтэй жирэмсэн байсан учраас шүүх дээр байх явцад дахин энэ төрлийн хэрэгт холбогдсон.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2021 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байсан. Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн учир хүлээх хариуцлага нэмэгдэнэ. Ял шийтгэлийн хувьд шүүхээс тогтоогоогүй учир хэлэх боломжгүй. Ямартай ч Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар "Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах" гэмт хэргийн гаралт өсч, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ иргэний эрх зүйн гэрээний харилцааг ашиглах байдал нэмэгдэж байгааг харгалзан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэж, хариуцлага тооцно.

Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандана уу" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж