Газрын тосны үнэ долоон жилийн дээд түвшинд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ долоон жилийн дээд түвшинд хүрлээ

Газрын тосны үнэ долоон жилийн дээд түвшинд хүрлээ

Олон улсын зах зээл дээр Даваа гаригт газрын тосны үнэ долоон жилийн дээд түвшинд хүрлээ. ОХУ, Украины хооронд үүсээд буй асуудалтай холбоотойгоор нийлүүлэлт хумигдаж магадгүй гэх зах зээлийн хүлээлт үнийн түвшин өсөхөд нөлөөлж байна.

Задлаад харвал Брент маркийн газрын тосны үнэ 1.12 ам.доллараар өсч, баррель нь 95 ам.доллар давжээ. Энэ нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Вест техас маркийн газрын тос мөн адил 1.28 ам.доллараар өсч, баррель нь 94 ам.доллар давсан байна.

Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэж газрын тосны үнийн савлагаа өндөр байна. Нөхцөл байдал хүндэрвэл үнэ нь 100 ам.доллар давж ч магадгүй гэж шинжээчид анхааруулж буй юм.

Газрын тосны үнэ ийнхүү сүүлийн жил гаруй хугацаанд тасралтгүй өссөн нь шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөд нөлөөлж байна. Улмаас олон улсад инфляцийн түвшин олон жилийн дээд үзүүлэлтдээ хүрээд буй. Тухайлбал, АНУ-д инфляци төв банкны зорилтоос бараг дөрөв дахин өндөр буюу 7.5 хувь хүрэхэд жилийн дүнгээр 50 орчим хувь өссөн шатахууны үнэ голлон нөлөөлсөн байна. Мөн инфляци нь 30 жилийн дээд түвшинд хүрээд буй Их Британид шатахууны жижиглэнгийн үнэ түүхэн дээд түвшиндээ хүрчээ.

Эх сурвалж: CNBC
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж