Монголбанк ажилтан сонгон шалгаруулж авна

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Монголбанк ажилтан сонгон шалгаруулж авна

Монголбанк ажилтан сонгон шалгаруулж авна

Монголбанкны Тамгын газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтэст дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд: 

БАРИЛГЫН ИНЖЕНЕР-1

Ажлын байранд тавих шаардлага:

  • Барилгын инженер болон холбогдох чиглэлээр бакалавраас дээш мэргэшлийн зэрэгтэй
  • Монгол Улсад мөрдөгдөж буй барилга угсралтын норм дүрмийг сайн мэддэг байх
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг бүрэн эзэмшсэн байх
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх
  • Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай, ачаалал даах чадвартай, хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой
  • Mэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан),
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт,

Шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүс дээрх материалыг бүрдүүлэн цахимаар  анкет бөглөх https://career.mongolbank.mn/appform/ эсвэл доорх хаягаар ирүүлнэ үү.

Биечлэн авчирч өгөх тохиолдолд доорх хаягаар ирүүлнэ үү.

“МОНГОЛБАНК” Бага тойруу-3, 15160, Улаанбаатар хот, Монголбанкны “А” байрны 1 давхар, 2 тоот өрөө, Утас: (976-11) 317542,

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж