Литва улс Украин руу пуужингууд илгээв

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Литва улс Украин руу пуужингууд илгээв

Литва улс Украин руу пуужингууд илгээв

Украин улс өчигдөр /2022.02.13/ Литва улсаас стингер зенит пуужингийн систем болон сум бүхий илгээмж хүлээж авчээ. Түүнээс гадна өчигдөр үүрээр АНУ-аас 180 тонн орчим сумыг Украинд нийлүүлсэн гэж Батлан хамгаалахын сайд Олеский Резников мэдэгдэв. Энэ мэтчилэн Украин улс өнөөдрийг хүртэл 17 нислэгээр 1500 тонн сум хүлээн авчээ.

Оросын түрэмгийлэл хаяанд ирээд буй Украин улс холбоотнуудын тусламжтайгаар зэвсэгт хүчнээ улам бэхжүүлэв. Америк болон Их Британийн танк эсэргүүцэх систем, Туркийн нисгэгчгүй онгоцны тухай энд онцлон дурдах хэрэгтэй.

АНУ болон холбоотнууд Орос хэзээ мөдгүй Украинд довтлоход бэлэн болсон гэж үзэж буй. Харин Украины ойролцоо 100 мянга гаруй цэрэг цуглуулсан Орос улс ийм төлөвлөгөөгүйгээ баталсаар байна.

Литва болон Украин улсууд 1918 оноос өмнө Оросын эзэнт гүрний нэг хэсэг, 1991 он хүртэл ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан. Хоёр улс өнөөдрийг хүртэл сайн харилцаагаа хадгалсаар яваа бөгөөд 2014 оны Украины хямралын үед ч литвачууд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж