Дэлхийн улс орнууд Валентины баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн улс орнууд Валентины баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Дэлхийн улс орнууд Валентины баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Гэгээн Валентины өдрийг тэмдэглэх уламжлал нь эртний Ромын эзэнт гүрний уламжлалтай салшгүй холбоотой ажээ. Гэгээн Валентины өдрийг Ромын хатан хаан, эмэгтэйчүүдийн болон гэрлэлтийн дарь эх Жуногийн дурсгалд зориулсан баяр гэдэг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь Валентин ламын хосуудад зориулж хууль зөрчин, хуримын ёслол үйлдэж, эцэст нь цаазлагдсан түүхээр төсөөлөн ойлгох нь түгээмэл.

Энэ баяраар хайртай хүндээ жинхэнэ сэтгэлээ илчлээд зогсохгүй амттай зоог барин, бэлэг солилцдог ажээ. Хамгийн гол нь чин үнэнээр нэгнээ хайрлаж буй цагт Валентины баярын гол учир утга оршдог байна. Дэлхийн улс орнууд хэрхэн хайраа илчлэн, үнэнч сэтгэлийн баяраа тэмдэглэдгийг сонирхоцгооё.

Франц

"Гэрлийн хот" гэгддэг Парис нь хайр дурлалын тухай төсөөлөхөд хамгийн түрүүнд санаанд буудаг. Францчууд чанартай, жинхэнэ бүтээгдэхүүн гаргах авьяастайг дэлхий нийт мэднэ. Тэнд Валентины баяраар элсэн чихэр, сүү ихтэй амтат шоколадны оронд хар шоколад идэх заншил байдаг. Францад аз авчирна хэмээн бэлгэдэж сондгой тоотой цэцэг өгдөг ажээ. Мөн цэцэгний өнгөнд болгоомжтой хандах хэрэгтэй. Улаан өнгө нь хүсэл тэмүүллийг, ягаан нь хайр дурлалыг илэрхийлдэг тул хайртдаа өгдөг. Түүнээс гадна шар нь үнэнч бус байдлыг, цагаан нь ариун байдлыг бэлгэддэг. Харамсалтай нь, өнгөрсөн жилээс Сена голын гүүрэн дээр цоож зүүж, урт удаан хугацааны хайрыг хүсэн, түлхүүрээ хаяхыг хориглосон байна.

Тайланд

Тайландын нийслэл Бангкок хотыг Дорнодын Венец гэж нэрлэдэг. Учир нь үзэсгэлэнтэй романтик Чао Прая голын дагуу байрладаг. Бангкок нь "хайрын тосгон" гэсэн утгатай Банг Рак хэмээх өвөрмөц дүүрэгтэй бөгөөд Гэгээн Валентины өдрөөр гэрлэлт бүртгэдэг хамгийн алдартай дүүрэг юм. Бэлгийн хувьд манго, эсвэл амтат тамаринд гэх мэт шинэ жимс өгөх нь түгээмэл байдаг. Тайландад хосууд шинэхэн манго болон наалдамхай будаа гэж нэрлэгддэг амттан идэж, баяраа тэмдэглэдэг байна.

Итали

Ромео, Жульетта хоёрын өлгий нутаг болох Итали улс хайр дурлалаар ундардаг нь дамжиггүй. Гэгээн Валентины өдрөөр Верона хотод дөрвөн өдрийн турш зүрхэн дэнлүү асааж, Пиазза деи Синори-д үнэ төлбөргүй концерт тоглодог. Хайрын захидал бичих уралдаан хүртэл зохиодог ба салсан хосуудыг буцаж нийлэхэд нь туслах үе олонтаа аж.

Верона хот Ромео, Жульетта хоёрын түүхэн хайрын газар тул үзэх гэсэн жуулчдын тоо нэмэгджээ. Каса ди Жулиеттагийн хашаанд (Жульеттагын тагт ба Ромео анх дурласан газар гэж ярьдаг) сэтгэл хөдлөм нууц тэмдэглэлээ үлдээдэг ч орчин ихэд бохирдсон тул цагдаа нар 500 ам.доллараар торгох болжээ. Хосууд бие биедээ шоколадаар бүрсэн жижиг самартай чихэр бэлэглэдэг. Тэдгээр чихэр нь чихэрлэг интоорын сироптой бөгөөд гаднах цаасан дээрээ романтик хайрын шүлгүүдтэй ажээ.

Эх сурвалж: TRY THE WORLD MAGAZINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж