Олимпийн наадмын үеэр Валентины баяраа тэмдэглэж буй хосууд

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Олимпийн наадмын үеэр Валентины баяраа тэмдэглэж буй хосууд

Олимпийн наадмын үеэр Валентины баяраа тэмдэглэж буй хосууд

Та Гэгээн Валентины өдрийг хэрхэн өнгөрүүлж байна даа? Өвлийн олимпийн наадам дээр хостойгоо хамт Валентины баяр тэмдэглэх ямар байдаг бол? Бээжин-2022 өвлийн олимпод хамтдаа оролцож буй тамирчин хосуудыг “BBC” онцолжээ.

Корнелиус Керстен ба Эллиа Смединг

Тэд 30 жилийн дараа анх удаа холын зайн гүйлтийн төрөлд Их Британийг төлөөлөн оролцож буй тамирчид гэдгээрээ түүхэнд бичигджээ. Смединг эмэгтэйчүүдийн 1500 метрийн төрөлд 27-д орсон бол Керстен эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд 25-р байр эзэлсэн байна. Гурван жил хамт амьдарч буй хос залуус олимпод оролцох зардлаа бүрдүүлэхийн тулд кофены бизнес үүсгэн байгуулсан гэнэ. Өнөөдөр тэд “KFC”-тэй болзоонд явж, Валентины баяраа тэмдэглэнэ гэжээ.

Александр Аамодт Кильде ба Микаэла Шиффрин

Уулын цаначин Александр Аамодт Кильде, Микаэла Шиффрин нар 2021 онд болзож эхэлсэн ч олимпийн наадмыг тусдаа өнгөрүүлэх шаардлагатай болжээ. Зарим улс орнууд Covid-19-ийн хатуу хөл хориог баримталж буй учир тэд “Facetime”-аар л хоорондоо холбогдож байгаа аж. “Ёстой инээдтэй зүйл болж байна. Харахад ойрхон, хазахад хол гэдэг л юм даа” гэж Кильде хэлжээ.

Ким Мейлеманс, Николь Силвейра нар

Тэд амьдрал дээр хос хэдий ч олимп дээр өрсөлдөгч юм. Ижил хүйстэн хос болох Ким Мейлеманс, Николь Силвейра нар нь тобагган чарганы тамирчид бөгөөд энэ удаагийн наадамд 18, 13 дугаар байр эзэлсэн амжилттай байна. Тэд гурван жилийн өмнө ДАШТ-ий аялан тоглолтын үеэр танилцсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард л харилцаагаа албан ёсны болгожээ.

Магнус Недреготтен ба Кристин Скаслиен

Холимог хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн Норвегийн кёрлингчин Магнус Недреготтен, Кристин Скаслиен нарын хувьд Бээжин 2022 хэзээ ч мартагдахгүй наадам болжээ. Тэд дөрвөн жилийн өмнө Пёньянаас хүрэл медаль хүртсэнээ энэ удаад ийн ахиулжээ. Хос залуус 2012 онд танилцсан бөгөөд тоглолт бүрийнхээ дараа эерэг, сөрөг мэдрэмжүүдээ хуваалцаж ярилцдаг аж.

Зузана Паулова ба Томас Пол

Кёрлингийн спортод гэрлэсэн хос цөөнгүй бий. Тэдний нэг бол Чехийн тамирчид болох Зузана Паулова ба Томас Пол нар юм. Нэгдүгээр тойрогт тэд Норвегийн тамирчныг хожсон ч эцсийн дүнгээр зургадугаар байрт шалгарчээ. Мөсөн дээр ч хамтдаа, амьдрал дээр ч хамтдаа, тэр байтугай олимпийн наадмын өмнөх хөл хориог ч хамтдаа өнгөрөөсөн хос хоёр тамирчдын тосгонд ирж, өөр хүмүүстэй уулзахад тун таатай байсан гэжээ. Тэд "Өдөр, шөнөгүй хамт байх тийм хэцүү гэж бид бодоогүй" гэж хошигносон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж