Францын анхны эмэгтэй ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөж буй консерватив намын улстөрч сонгуулийн сурталчилгаагаа эхэлжээ. Тэрбээр, унасан хөрөнгөө өсгөнө гэх амлалтыг ард түмэндээ өгөөд байгаа аж.
Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд тохиох ба 54 настай Валери Пекресс консерватив намынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болоод зогсохгүй улсдаа анхдагч болохоор зэхэж байна. Тэрбээр бусад нэр дэвшигчдийн адил омикроны халдварын тархалтын аюулаас сэргийлэн, олон нийтийг хамарсан уулзалт зохион байгуулаагүй аж.
Туршлагатай улстөрч гэгддэг Пекрессе Францын дээд боловсрол, төсвийн асуудал эрхэлсэн сайд, 2007-2012 онд Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн үед засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Энэ удаагийн сонгуульд барууны удирдагч Марин Ле Пен өрсөлдөх бол одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: ABC NEWS
Холбоотой мэдээ