Туркийн сөрөг хүчний зургаан намын удирдагчид өнгөрсөн Бямба гаригт уулзжээ. Тодруулбал, тэд тус улсын удирдлагын тогтолцооны ирээдүйн стратегийн төлөө Эрдагоны засаглалыг унагаахын тулд ийн хуралдсан байна. Учир нь, Эрдагоны засаглал улс төр болон эдийн засгийн хямралыг үүсгэсэн гэж үзэж буй аж.
Энэхүү уулзалтад тус улсын гол сөрөг хүчин болох Бүгд найрамдах ардын нам (СӨХ)-ын дарга Кемал Кылычдароглу, Үндсэрхэг үзэлтэй сайн намаас Мерал Акшенер, мөн Ардчилал, дэвшил намын Али Бабажан, Ирээдүйн намын Ахмет Давутоглу, Давутоглу, Бабажан нар оролцсон байна.
Давутоглу, Бабажан нар нь эрх баригч нам болох Шударга ёс, хөгжлийн нам (АК)–ыг үүсгэн байгуулагчид байсан бөгөөд Эрдоганы бодлогыг шүүмжилж, тусдаа нам байгуулахаар салжээ. Тэдний уулзалтын гол зорилго Туркийн засаглалыг "хүчирхэг парламентын тогтолцоо" болгон хувиргах аж.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ