Хятадад “F.R.I.E.N.D.S” цувралын зарим хэсгийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Хятадад “F.R.I.E.N.D.S” цувралын зарим хэсгийг хасчээ

Хятадад “F.R.I.E.N.D.S” цувралын зарим хэсгийг хасчээ

АНУ-ын “F.R.I.E.N.D.S” ситком цуврал өнгөрсөн долоо хоногоос Хятадын “Tencent”, “Bilibili”, “Sohu”, “iQiyi” болон “Youku” сувгуудаар цацагдаж эхэлсэн. Гэтэл Хятад дахь “F.R.I.E.N.D.S”-ийн фэнүүд киноноос зарим хэсгийг хассан байна гэж гомдолложээ.

Тодруулбал, лесби дүрийн хэсэг болон ижил хүйстнүүд үнсэлцэж буй хэсгийг хасчээ. “Sohu” платформ 2012-2018 оны хооронд цувралыг албан ёсны эрхтэйгээр дамжуулж байхдаа огт хасалт хийгээгүй аж. Гэтэл энэ удаа бэлгийн цөөнхийн агуулга бүхий хэсгүүдийг яагаад хассан нь тодорхойгүй бөгөөд дээрх платформуудаас аль нь ч хариулт өгөөгүй байна.

Үзэгчдийн хувьд киноны тодорхой хэсгүүдийг хассанд сэтгэл дундуур байгаагаа цахим сүлжээндээ хуваалцжээ. Зарим хэсгийг хасаад зогсохгүй санаатайгаар хадмал орчуулгыг өөрчилсөн тохиолдол ч байгаа аж.

Үзэгчид “Friends censored” хаштагийг цахим сүлжээнд өргөнөөр ашиглаж, “Бүрэн эхээр нь үзүүлж чадахгүй бол дамжуулаад ч хэрэггүй” гэж нэгэн үзэгч бухимджээ. Гэвч хэдэн өдрийн дараа уг хаштагийг “Weibo”-оос хайхад илэрц олдоогүй байна.

Түүнээс гадна өнгөрсөн жил цацагдсан “F.R.I.E.N.D.S”-ийн шинэ анги дээр Лэди Гага, Жастин Бибер болон Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг гардаг хэсгийг хасчээ. Эдгээр уран бүтээлчид нь Хятадыг доромжилсон асуудлаар шүүмжлүүлж байсан удаатай юм. Тухайлбал, Лэди Гага 2016 онд Далай ламтай уулзсаныхаа дараа Хятадад аялан тоглолт хийх эрхгүй болсон билээ.

“F.R.I.E.N.D.S” цуврал нь Хятадад маш олон фэнтэй. Фэнүүдийн олонхи нь хоёр зуун солигдох үеийн залуус бөгөөд тэдэнд англи хэл зааж, АНУ-ын соёлтой танилцуулсан цувралд талархаж явдаг ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж