Олимп: Алтан медаль хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй тамирчин

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Олимп: Алтан медаль хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй тамирчин

Олимп: Алтан медаль хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй тамирчин
BEIJING, CHINA - FEBRUARY 13: Erin Jackson of Team United States reacts after winning the gold medal during the Women's 500m on day nine of the Beijing 2022 Winter Olympic Games at National Speed Skating Oval on February 13, 2022 in Beijing, China. (Photo by Richard Heathcote/Getty Images)

Бээжин-2022 олимпийн гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 500 метрийн медальтнууд тодорлоо. Энэхүү төрөлд Америкийн тамирчин Эрин Жексон алтан медаль хүртээд зогсохгүй энэ спортын түүхэнд медаль хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй тамирчин болжээ.

Уралдааны дараа Жексоны багийн хамтрагч Бриттани Бөви “Өнөөдөр түүний хийсэн зүйл олон бяцхан охид, хөвгүүдэд харж байгаагүй зүйлээ харах, харилцах боломж олгоно гэж бодож байна. Медалийн төлөөх уралдааны дараа тэр хичнээн олон хүний, ялангуяа бяцхан охидын сэтгэлийг хөдөлгөснийг бид таашгүй. Төсөөлж байснаас олон хүнд хүрсэн байх” гэжээ.

Алтан медаль хүртсэн Жексон “Би сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй шууд л уйлчихсан. Олон сэтгэл хөдлөл зэрэг давхацсан. Үндэстний цөөнхүүд илүү олноороо өвлийн спортоор хичээллэнэ гэж бодож байна. Би зүгээр л тэдэнд сайн жишээ болох байх” гэв.

Гүйлтийн тэшүүрийн төрөлд Скандинавын орнуудын, мөн Нидерландын тамирчид илүү өндөр амжилт үзүүлдэг байсан бөгөөд Америкаас Шани Дэвис гялалздаг байв. Өдгөө 39 настай Америк эрийн хувьд олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, тив, дэлхийн олон тэмцээнд түрүүлсэн.

Жексоны дасгалжуулагч Райан Шимабүкүро “Хэрэв чи хүсэл зорилго, зүрх сэтгэлээ дагавал хаана ч очиж, юунд ч хүрч болохын жишээ энэ боллоо. Чи хүссэн бүхнээ бодит болгох боломжтой. Юунд ч баригдах хэрэггүй. 2006, 2010 онд Шани Дэвис олимпод түрүүлж, Африк гаралтай америкчуудад урам зориг өгч байсан шиг зүйл болно гэж би бодож байна” гэжээ.

Алтан медалийг Эрин Жексон хүртсэн бол мөнгөн медалийг Японы Михо Такаги, хүрэл медалийг Оросын Ангелина Голикова тус тус хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж