Мьянмарын Эв нэгдлийн өдөр /2022.02.12/-өөр хунтын цэргийн хүчин нийт 800 орчим хоригдол сулласнаа мэдэгдэв. Тус улсын Улс төрийн хоригдлуудад туслах төвөөс мэдээлснээр Мьянмарын засгийн газар нийт 9087 хүнийг албадан хорьж байсан аж.
Өнгөрсөн жил засгийн эрхийг булаан авсан Цэргийн зөвлөлийн тэргүүн, ахлах генерал Мин Аун Хлайн үндэсний баяр ёслолын үеэр өршөөл үзүүлэх тухайгаа зарласан. Гэвч тус суллагдах 800 орчим хүн дотор жагсаалын үеэр баривчлагдсан иргэд багтсан эсэх нь тодорхойгүй байна.
Дээрх хүмүүсийг суллах ажиллагаа Мьянмарын хамгийн том хот болох Янгон хотын нэгэн саатуулах төвийн гадаа өрнөсөн аж. Тус саатуулах байрны гадаа олон хүн цугларч, өөрсдийн гэр бүлийн гишүүдээ гарч ирэхийг хүлээн зогсчээ. Хоёр автобус дүүрэн хүмүүс эхний ээлжид саатуулах байрнаас гарсан байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш үймээнтэй байгаа Мьянмарт нийт 1500 хүн жагсаалын үеэр амиа алджээ.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ