Лапша брэнд олон улсаас “Шилдэг инноваци” шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Лапша брэнд олон улсаас “Шилдэг инноваци” шагнал хүртлээ

Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп ОХУ-д зохион байгуулагдсан “PRODEXPO-2022” арга хэмжээнд амжилттай оролцож, ЛАПША брэндийн олон үрийн бүтээгдэхүүнээр (гурил,гоймон) "ШИЛДЭГ ИННОВАЦИ" шагнал, алтан медаль хүртлээ. Тус экспод дэлхийн 130 гаруй улсын төлөөлөл оролцож, хүнсний үйлдвэрлэлийн шилдэг технологи, шинэ санал, санаачлагыг хуваалцсан юм.

Хоногт 50 тн гоймон үйлдвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий Лапша үйлдвэр нь 50 орчим төрлийн гоймон, 30 орчим төрлийн хэрчсэн гурил үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Хүнсний нэмэлтгүй, Европ стандартын дагуу баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг Лапша брэнд нь зах зээлд нэвтэрсэн цагаасаа амжилттай ажиллаж, одоогоор дотоодын зах зээлийн 77 хувийг эзэлж байгаа юм.

Лапша брэнд нь хүний биед зайлшгүй шаардлагатай витамин B1, B2, B9, төмөр, фолийн хүчил зэргийг агуулсан Герман улсад үйлдвэрлэгдсэн элковитээр бүтээгдэхүүнээ баяжуулан хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог…….

Дэлхийд төлөөлөх зорилтын хүрээнд Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп нь Монгол орны нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инноваци шингээн, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлээ тэлэхээр экспортод чиглэн ажиллаж байна

ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж