"Ирэх Даваа гаригаас 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулна"

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

"Ирэх Даваа гаригаас 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулна"

"Ирэх Даваа гаригаас 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулна"

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан удаан хугацааны амралтын дараа сурагчид өнөөдөр /2022.02.14/-өөс танхимаар хичээллэнэ. Засгийн газрын шийдвэрээр их, дээд сургуулийн оюутан, сурагчдын хичээлийг 100 хувь танхимд шилжүүлэхээр болсон. Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгддэг тул түгжрэлийг бууруулах зорилгоор хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал яригдаж байна. Нийслэлийн боловсролын газраас Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналаа гаргаад буй. Эдгээр сургуулийн 23 нь төрийн өмчит бол 36 нь төрийн өмчит бус.

Өнөөдрийн байдлаар хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар хотын захирагчийн захирамж гараагүй байна. Иймд 59 сургуулийн тухайд өглөө 08:00 цагаас хичээллэнэ. Харин энэ сарын 21-нээс  цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 07:45, 08:15, 09:00 гэсэн цагаар хичээллэхээр төлөвлөснийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв.

Тус газрын орлогч дарга Л.Буянтогтох хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр албан ёсоор гараагүй байна. Иймд өнөөдрөөс сурагчдын хичээл 08:00 цагаас эхэлнэ. Ерөнхийдөө сургуулийн үйл ажиллагаа эхэлснээс хойш долоо хоногийн дараа буюу энэ сарын 21-нээс цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Өмнө нь танилцуулж байснаар 59 сургууль 07:45, 08:15, 09:00 гэсэн гурван цагийн хуваариар хичээллэнэ.

Урьдчилсан байдлаар 21 сургууль 07:45 цагаас хичээллэх бол 15 сургууль 08:15 цагаас, 23 сургууль 09:00 цагаас хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Өглөөний 09:00 цагаас хичээл нь эхэлж буй 23 сургуульд нэг ээлжтэй, төрийн өмчит бус сургууль багтаж байна.

Нэг ээлжтэй сургуулиудын тухайд сонголтгүй 09:00 цагаас хичээллэхээр бол хоёр ээлжтэй сургуулиуд бүсчлэлээрээ 07:45 ба 08:15 цагаас хичээллэнэ. Ерөнхийдөө энэ долоо хоногт цагийн хуваарь өөрчлөгдөх тухай ерөнхий боловсролын сургууль болон эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. Тиймээс ирэх Даваа гаригаас албан ёсоор хэрэгжих болов уу” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 148 нь төрийн өмчит. Эдгээрээс 59 сургуулийг түгжрэлд нөлөөлдөг гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргасан. Иймд түгжрэлийг бууруулах зорилготой хичээлийг 30 минутын зөрүүтэй эхлүүлснээр замын ачаалал 12.5 хувиар буурна гэж Нийслэлийн боловсролын газраас тооцож байна. Тус газрын хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай санал шинэ оны өмнө яригдаж, сургуулиудад энэ тухай хүргүүлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж