МАН-ын улс төр жинхэнэ байгаа оноосой! | News.MN

МАН-ын улс төр жинхэнэ байгаа оноосой!

МАН-ын улс төр жинхэнэ байгаа оноосой!

МАН-ын улс төр жинхэнэ байгаа оноосой!

Эрх баригч МАН өнгөрч буй өдрүүдэд нам дотроо жижигхэн “тэсрэх бөмбөг” дэлбэлэв. Гэхдээ энэ удаагийн үр дүн нь намынхаа дарга нар, удирдлагуудын үгэнд орохгүй байсан бизнесменүүд зээлээ өдөр өдрөөр төлж, үндсэндээ дараагийн ээлжийнхний “хоол"-ыг төлж эхлэв. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын даргаар жинхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд шинэ дүрмээ өнгөрсөн долоо хоногт батлуулахтай зэрэгцэн эрх баригч намын дотор, улс төрд, тэр дундаа Хөгжлийн банкны асуудал гэнэтхэн босч ирээд бүүм болов.

Хөгжлийн банк байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа ч маш олон чанаргүй зээлдэгч зээлээ төлөхгүй, маш их хэмжээний алдагдалд орсон банк байсаар ирсэн. Үүнийг эрх баригчид сөрөг хүчин байхдаа ч гаргаж тавьж байсныг Л.Энх-Амгалан сайд онцолж байв. Хөгжлийн банкнаас эрх барьж байгаа нам бүрийн шахаа, тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авдаг нь ч нууц биш. Хөгжлийн зээл олгодог энэ банк томоохон бүтээн байгуулагч, баялаг бүтээх зээлүүд олгосон ч түүний зэрэгцээ төрийн мөнгөөр хувийн бизнесээ хөгжүүлэх, зориулалтын бусаар зарцуулсан гээд 52 зээлдэгч өнөөдөр АТГ газарт шалгагдаж байна. АТГ-ыг хөдөлгөж, намынх нь генсек намаасаа хөөх сургаар зарим нь тэрбум тэрбумаар нь зээлээ төлж эхлэв. Мэдээж чанаргүй зээлдэгч нар зээлээ төлж байгаа нь сайшаалтай ч Хөгжлийн банкны асуудлыг дуулиан болгосон хүмүүсийн хувьд зорилго нь давхар давхар цохилттой байсныг онцлох нь зүйтэй болов уу.

Сар гаруйхны өмнө Ерөнхий сайд танхимынхаа нэг сайдад хариуцлага тооцсон асуудал сарниагүй байхад Хөгжлийн банкны асуудлыг олон нийтийн анхааралд хандуулсан нь Ерөнхий сайд, Д.Амарбаясгалан хоёрын хоршил барьцаа ахиулсаар байгааг харуулна. Тэд нам дотроо “цэвэрлэгээ” хийж, эрх мэдлээ зузаатгах гэсэн санаархлаа алхам алхмаар биелүүлсээр.

Энэ Засгийн газар, эрх баригч намын барьж буй бас нэгэн бодлогыг анзаарч харахад гэмгүй. Тэд олон нийтээр шүүж, яллуулсны дараа өөрсдийнхөө хүссэнд хүрсээр байна. Ямар ч намын шинэ удирдлагын хийдэг жишиг ч олон нийтээр зүхүүлж, шүүлгэж байгаад намнадаг энэ технологи эцэст нь үйлдвэрлэгч, баялагч бүтээгч, ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдээ сөхрүүлэх вий. Л.Оюун-Эрдэнийн сайддаа хариуцлага тооцсон, Хөгжлийн банкны дуулианыг гаргаж ирсэн зэрэг нь гэнэтийн шийдвэр бус, нам доторх хэн нэгний бүлэглэлийг шахах, эрх мэдлийн тойргоос хасах гэсэн алсын зорилготой улс төрийн тоглолтоо тэр “жинхэнэ” утгаар нь эхлүүлжээ.

Өнгөн дээрээ тэд авлигачидтай тэмцэнэ, хүний эрхийг хамгаална гэх үгсийг чангаар хэлэх боловч түүнийх нь цуурайд нам дотор “сонгогдсон” хэд нь нүүргүй болж, бүдгэрсээр байгаагаас нь харвал МАН-д эрх мэдлийн төлөөх дажин нь үргэлжилсээр байна. Магадгүй энэ дажин цаашид улам ширүүсч, “дайн” болохыг ч үгүйсгэхгүй. Ялангуяа ирэх гуравдугаар сард товлогдсон Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны дараа.

Эрх баригчдын энэ зодоон дунд зээлээ хүүтэй нь төлөөд, баялаг бүтээгээд, ажлын байр бий болгож, татвар бүрдүүлж буй аж ахуйн нэгжүүд буруутан болоод үлдчих вий. Дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгох боломжийг нь хязгаарлачих эрсдэл ч үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Ерөнхий сайд, Д.Амарбаясгалан нарын нам доторх тэмцэл нийгэмдээ бүтээж байгаа, татвар төлж байгаа бүхнээ “нийгмийн дайсан” болгочихгүйхэн зөвхөн нам дотроо өрнөх улс төр байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2022-02-14 103.57.93.87

Жирийн баялаг бүтээх гэж байгаа иргэн , албан тушаал танил талаа ашиглаж мөнгө угааж хувиа бодсон 2 намын луйварчдаа ялгаж салгах хэрэгтэй шүү! Эрх мэдэлтэй эрх баригчид хууль шүүхийн нөхдүүд ээ !

Avatar

Амарбаясгаланд 2022-02-14 66.181.161.125

Энэ Амарбаясгалан гэх нөхрийн ах дүүгийн Ханан Салхит гэгч замын компани хүн ажиллуулчаад мөнгөө өгдөггүй муухай хүмүүс Бүрэнчөдөр Пүрэвдагва захирлууд нь… мөнгөө авья амьдрах гэж арвайж байна шүү

Avatar

А.Энхбат 2022-02-14 103.26.194.93

Хамгийн гол нь МАН нд ардчилалын халхавчин дор 30 жилд нууцаар сэм сэмхэн шургалан
хар хортой аюултай х*******н э****з хүмүүсийг хамсаатан эрлийзүүдийнх нь тав тул тагнуулуудтай одоо шууд эрс шийдэмгий намаасаа шууд судалж хөө хөө.МАН нд нэгч х***а э****з түүхэндээ огт байгаагүй маш хатуу хяналттай байсан түүхт нам шүү.30 жилд энэ эрлийзүүд монголын замбараагүй сонор сэрэмжгүй болгож байдлыг далимдуулж 2 намд шургалснаас нууцаар хоорондоо сүлбэлдэж 30 жил бөөс хуурс шиг энэ улсыг тарчлаалаа.

Avatar

Монголчууд 2022-02-14 66.181.161.77

Хамгийн том луйвардагчид болж байгаа сахал эрдэнэбилэг, жонхуу, фортуна нтр ямар ч хариуцлага хүлээгээгүй, харин дээрэмдсэн 500 гаруй тэрбумаа найдваргүй зээл болгуулаад авчихсан байхад өөр хэнтэй хариуцлага ярихав дээ

Avatar

irgen 2022-02-14 103.26.195.120

yugaa yariad bnaa. Ene mungu zeel ih hemjeegeer avsan ni zuv bolj taarch bna uu Yu geh geed yu geed bnaa Ene asuudald holbogdson humuus uhehnee,

Avatar

Зочин 2022-02-14 64.119.22.157

Зээлгүй бизнес байдаггүй юм. Сүүлдээ бизнес эрхлэх нь нүгэл болохнээ.

Avatar

Зочин 2022-02-14 213.87.135.27

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-14 119.40.98.177

Амарбаясгалан ЖДҮ-чин биз дээ

Avatar

Зочин 2022-02-14 192.82.90.175

Ард түмэн тэнэг биш шүү МАН- н. Та нар шоу их хийхгүй шүү . Өөрсдийн авилагч’ ЖДҮчдээ гаргах хэрэгтэй. Үнэнчээр хөдөлмөрлөөд явсан хэдийгээ хэлмэгдүүлэх гээд л харагдаад байна лээ

Avatar

Зочин 2022-02-14 96.126.116.214

Юу гэж дамий юм хуцаад байнаа. Хулгайд алдсан мөнгөө олж авахгүй байна гэж хуцаж хуцчихаад олж авах ажил хийхээр улс төр болгоод байх юмаа тэнэг ац чинь.

Avatar

zochin 2022-02-14 202.126.89.150

huuy malaa naad bichseniig ni oilgood unshih uhaan hurehgui bnuu? l*****a. Iim erguu bj duugui l baigaach

Avatar

Зочин 2022-02-14 192.82.73.154

Энэ маш зөв ажил.Дэмжиж байна. Шудрага байна. Энэ ажил хэрэгжих нь тодорхой.

Avatar

del 2022-02-14 202.55.188.106

Одоо зөв буруу гэж хэлэх хэрэг байхгүй бүхнийг цаг хугацаа харуулна гэхдээ хэн ийм тэмцэл өрнүүлэж байсаныг санахгүй юм байна зоригтой байна

Avatar

mmm 2022-02-14 43.228.129.229

Ард түмэн та нарыг харж байгаа шүү???? 2024 онд гарах гарахгүй чинь энэ үйлдлээс харагдана шүү ?? тийм учраас зоригтойгоор зээлүүдийг төлүүлэх хэрэгтэй шүү?????

Avatar

Зочин 2022-02-14 139.5.216.128

Намын нэр барьж эрх мэдэл албан тушаалд очсон хурган дарга нар мон дээр нь удирдан чиглуулэж арыг нь даадаг их хурлын гишуудийн хийсэн ажил шуу дээ хурдан шиг албан тушаалаас нь огцруулаад намаа цэвэрлэсэн дээрээ энэ банкны захирал ТуЗ-ын дарга гишуудийг бугдэд нь хариуцлага шуурхай тооцоод явсан дээр дээ ард тумэн мэдэж бгаа шуу дээ

Avatar

Зочин 2022-02-14 139.5.216.128

Шуурхай эзэд нь тодорхой хэрэг бгаа шуу дээ удахгуй шуурхай тухайн банкны захиралууд ТУЗ-ын дарга гишуудийг ажлаас нь чолоолож харуицлага тооцоод явах хэрэгтэй шуу дээ зээлийг бол эргуулэн толуулэх хэрэгтэй эзэд нь бэлэн бгаа шуу их хурлын гишууд ард нь бгаа тэдэнд хариуцлага тооцоо бух эрх мэдэл албан тушаал бгаа шууоор хэнчхийхгуй шуу

Avatar

Зочин 2022-02-14 124.158.69.25

Жэнко Хүүк, Зандаак …… нар хоорондоо мөнгөний холбоотой, түрийвч нэгтэй гэж ойрынх нь хүмүүс ярьдаг гэнэ. Ийм байхад яаж ч шударга ёс яриад нэмэргүй болсон байна.

Avatar

Зочин 2022-02-14 66.181.185.244

УГААС ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ Л ХӨГЖЛИЙН БАНКИЙГ БАЙГУУЛСАН ХУЛГАЙЛСАН МӨНГӨНӨӨС НЬ ИРГЭД ТӨЛӨЛЦӨХ НЬ Ч ТОДОРХОЙ

Avatar

Зочин 2022-02-14 66.181.161.125

Энэ амарбаясгалан гэж нөхрийн ах дүүгийн ханан салхит гэх замын компани хүн ажиллуулчаад мөнгөө өгдөггүй луйварчид…

Avatar

АН МАН бүгд авлигачид 2022-02-14 64.119.23.82

Худлаа худлаа. Итгэхгүй байна. Авлигачид авлигчин луйварчидтайгаа тэмцэнэ гэж байхгүй ээ.

Бүгд бие биедээ нээтэгтэй, бүгд бохир.

Avatar

ТӨР ЗОРИГТОЙ ХӨДӨЛ АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ БАЙНА ТА БҮХНИЙГ БҮРЭН ДЭМЖИНЭ 2022-02-14 103.111.68.3

МЭДЭЖ БАЙГАА АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ЭД ЭНДҮҮРЧЭЭ,ОДОО МОНГОЛЫН ТӨР ТУХАЙЛБАЛ ОЮУ+ЭРДЭНЭ САЙД ЗОРИГТОЙ ХӨДӨЛӨӨ.ОДОО ХЭНЭЭСЭЭ АЙНА ГЭЖ БАЙХАЮ ТЭР ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР БОЛ ҮНЭХЭЭР МОНГОЛЧУУДЫН БАРИЛГЫН ИРЭЭДҮЙ ШҮҮ. ГАЙХАХ ЮМ МОНГОЛДОО ИХ ҮЙЛС ХИЙЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ХҮМҮҮС НЬ ХУЛГАЙЛАХААР ЭНЭ УЛСАД ИРЭЭДҮЙ ГЭЖ БАЙНА УУ, ҮҮНИЙГ ЭЛБЭГЭЭ,ЭРДЭНЭБИЛЭГ,М,ЭНХБОЛД,БАДАМЖУНАЙ НАР БОДМООР ЮМ ДАА, БҮР БОДОХООР Л ДААНЧ ДЭЭ ГЭМЭЭР БАЙНА

Avatar

ТӨР БУЛХАЙГ ЗОРИГТОЙ ИЛЧИЛ 2022-02-14 103.111.68.3

ХАРЖ БАЙГАА ШҮҮ. ТЭР ЧИНГИС БОНДЫН МӨНГИЙГ ХХБ – БОЛОН УЛААНБААТАР БАНКИНД БАЙРШУУЛАХ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШҮҮ ДЭЭ,ЭЛБЭГЭЭ ХХБ НЫ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭЖ МОНГОЛЫГ ИДЭЖ ХАНАХГҮЙ ХҮМҮҮС БАЙХ ЮМ. ТЭР КЬЮ-ЭС-СИ ГЭЖ ДРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛ НЭРИЙН ДОР ЭЛБЭГЭЭ ЭРДЭНЭБИЛЭГ,БАДАМЖУНАЙ,М.ЭНХБОЛД НАР Л АВСАН ШҮҮ ДЭЭ,ОДОО ЭНЭ ҮЙЛДВЭРЭЭ УЛС БУЦААЖ АВЧ ӨӨРӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ТӨМРИЙН ХҮДРЭЭ МОНГОЛД БОЛОВСРУУЛЖ АРМАТУР ГАРГАЖ ЭХЭЛБЭЛ ЭНЭ ХӨГЖИЛ ШҮҮ, ҮҮНИЙГ НААД ЗАХЫН ХҮН

Avatar

ТЭР БУЛХАЙГ ЗОРИГТОЙ ИЛЧИЛ 2022-02-14 103.111.68.3

ЭНЭ ҮНЭХЭЭР ЧУХАЛ ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ХӨНДСӨН АСУУДАЛ БАЙСАН НЬ 2 СЭТГҮҮЛЧИЙН БУЯНААР ТЛ БОЛЛОО. ОДОО ЭНЭ АСУУДАЛТАЙ ОРООЦОЛДСОН ХҮН БҮРИЙГ ШАЛГА САЙН ШАЛГА ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД ЭНЭ АСУУДЛААС БУЛТАХ ГЭСЭН ТЭР МӨНХБАТ ЗАХИРЛЫГ ПРОКУРОР ДАХИН ДУУДАЖ ШАЛГАА ОДОО АЖИДЛАЖ БАЙСАН ГЭЭД БАЙГАА БАТБАЯР ГАНЦААРАА БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ ТЭР АН-ЫН ҮЕД ӨГӨГДСӨН ЗЭЭЛҮҮДЭД ЯМАР УЛСТӨРЧ НӨЛӨӨЛДСӨНИЙГ ТЭР МӨНХБАТ БАТБАЯР АМАРТҮВШИН НАР МЭДЭЖ БАЙГАА.НЯЛЦАГАНААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ ҮҮНИЙГ МОНГОЛ ДАЯАРАА

Avatar

Зочин 2022-02-14 202.70.47.137

PM, генсек нартаа амжилт хүсье. Ингэх цаг нь ч болсон, нөхцөл нь ч бүрдсэн хө. Амжилт

Avatar

Зочин 2022-02-14 202.21.109.71

АМЖИЛТ

Avatar

Zochin 2022-02-14 192.82.70.131

Албаар байгаа хэзээ ч онохгүй ш дээ бид аврагдах найдваргүй

Avatar

зочин 2022-02-14 103.111.68.3

Бид авилгалтай тэмцэнэ гэж олон жил худал ярилаа. Албан тушаалын гэмт хэрэг дэндүү гаарлаа.Ярьж хэлж байгаа зүйл нь дээр хэлсэнчлэн цуурай л болж байх шиг байна.Хууль дүрэмийг хариуцлагатай чанд сахиж хэлэх биш ганцхан хийх л хэрэгтэй байна

Avatar

зочин 2022-02-14 202.126.90.147

ОюунЭрдэнэ маш зөв шийдвэрүүд гаргаж байгаад баяр хүргэхээс өөр яахав, барьцаа улам ахиулж чангаруул тэгвэл 24 он өөрийх болох нь гарцаагүй

Avatar

Зочин 2022-02-14 202.21.109.71

ҮЕ ҮЕ НАМУУДИЙН ХУЛГАЙЧДЫН БАРЬ

Avatar

Зочин 2022-02-14 66.181.179.137

СУРВЛЖИЛГА ЯРИЛЦЛАГА АВХАД ӨӨРӨӨС НЬ ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ ЮМУУ ХАРЖ БАЙХАД ГУДАМЖНЫ ЭРҮҮЛ ӨВЧТӨЙ МЭДЭГДЭХГҮЙ ЮМНУУД ХҮНИЙ ЭРХЭНД АРАЙ Л ХЭТЭРХИЙ ХАЛДААД БАЙХ ШИГ ТЭР НЭГ МӨНХЭРДЭНЭ ГЭНЭ УУ х***а ЦАРАЙЛСАН ЮМ ХАА ХАМААГҮЙ ОРИЛЖ ЯВАХ ЮМ ИЙМ ЮМНУУДЫГ ЯАДА Г ЮМ БЭ

Avatar

Зочин 2022-02-14 66.181.161.71

Тайван амгалан байцгаа , энэ шуугхан эхний гурав хоногтоо намдана …

Avatar

Иргэн 2022-02-14 66.181.161.50

улсаа хорлож хулгай авилга улс төр хийдэг улс төрийн хүчин дэлхийд ховордож байгаа МАН л Азид үлдэж байх шиг Хойт Солонгос бол диктатор өөр системтэй

Avatar

Дорж 2022-02-14 192.82.72.219

МАН-ын мафийнханы заль юм. Оюун-эрдэнийн хөшөөний авлигын схемийг шалгаж хариуцлага тооцох ёстой

Avatar

Зочин 2022-02-14 192.82.78.74

МАН -ЫХАН БОЛОН ОЮУЭРДЭНЭ АМАРБАЯСГАЛАН ЦААШЛААД ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ӨНӨРӨӨ АВГАЙ НАР ЯАГААД САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ХАМГИЙН ИХ ЗЭЭЛ АВСАН БАЙХАД ОРОЛДОХ НЬ БИТГИЙ ХЭЛ ӨНӨӨДӨР ГАНЦ ҮГ ГАН ХИЙСЭНГҮЙ ВЭ. УЧИР НЬ САХАЛ ЗЭЭЛ АВАХДАА МАН -ЫН ТОМЧУУЛД ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА ТӨЛСӨН ТЭР ТУСМАА НАМЫН ТОЛГОЙ ХЭСГИЙХЭНД….

Avatar

Зочин 2022-02-14 139.5.216.128

Намыг цэвэрлэж авах нь зовшуу дээ одоо хурдан зээл гаргасан авсан торийн алба болон ондор хариуцлагатай ажил хийж бгаа ноходыг хурдан шиг ажлаас нь чолоолож шалгах хэрэгтэй шуу дээ ялангау ТУЗ -ын гишуун гээд цалин давхар аваад зээл гаргасан ноходыг эхлээд ажлаас нь чолоолож шалгаад эхлэх нь зов шуу дээ

Avatar

Зочин 2022-02-14 202.126.90.67

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улс мэдэлдээ авах нь зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж