Хятад "Хөдөөгийн сэргээн босголт"-оо эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Хятад "Хөдөөгийн сэргээн босголт"-оо эрчимжүүлнэ

Хятад "Хөдөөгийн сэргээн босголт"-оо эрчимжүүлнэ

Хөдөө тосгоныг сэргээн засч, хөгжүүлэх нь Хятадын 2020-2025 оны гол зорилго болжээ. Учир нь Хятад 2049 он гэхэд дэлхийн хамгийн чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв найрамдалт орчин үеийн социалист орон болох төлөвлөгөөтэй.

Хятад зуугаад жилийн өмнөөс ядуурлын төвшинтэй тэмцэх стратеги төлөвлөгөө боловсруулж ирсэн нь үр дүнгээ өгсөн ба цаашид хөдөө тосгондоо суурилсан болдлогоо улам хүчирхэгжүүлэх гэж байна.

Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин анх 2017 онд "Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн цогц хөгжлийг ахиулах тухай" Үндэсний намын 19-р их хурлын үеэр ярьж байсан. Тэр цагаас хойш хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратеги нь Хятадын Коммунист нам (ХКН)-ын олон бодлого, төлөвлөгөөний чухал зорилго болсоор иржээ. Тухайлбал, 2018 онд Төв хороо, Төрийн зөвлөлөөс 2018-2022 онд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратеги төлөвлөлтийг гаргасан байдаг.

Үүний дараа 2021 оны хоёрдугаар сард Ядуурлыг бууруулах хорооны оронд Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үндэсний товчоо байгуулж, нутгийн иргэдийн амьжиргааг үргэлжлүүлэн сайжруулахыг зорьж байгаа аж. Тус хороог байгуулснаар орон нутгийн тариачид, малчид болон хөдөө орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө ба зорилтуудыг дараагийн төвшинд хүргэж чадсан ажээ. Сайжруулах төлөвлөгөө нь хөгжлийг дэмжих, хоёрдогч болон гуравдагч шатлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэргээр өрнөж байв.

ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ

Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын ахуй амьдралыг дээшлүүлэх явдал Хятадын төв засгийн газрын тэргүүлэх зорилго болсон юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Тан Рэньжян "Цюши" сэтгүүлд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийн үндсэн зорилтуудыг тодорхойлсон байна. Тэрбээр "Хөдөөгийн сэргээн босголтыг тууштай ахиулъя" өгүүлэлдээ, Хятад улс үргэлж жижиг фермээс бүрдсэн хөдөө аж ахуйн томоохон салбартай байсаар ирсэн. Хөдөө орон нутаг болон тэнд оршин суугчдын хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд орчин үеийн газар тариалангийн арга барилыг жижиг тариаланчдын дунд нэвтрүүлэх ёстой гэж хэлжээ.

Цаашилбал, хөдөө орон нутгийн газар өмчлөлийн тогтолцоо болон үйлдвэрлэлтийн үйл ажиллагаанд засгийн газраас туслалцаа олгохыг яамны сайд хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн орон нутгийн орлого зарлагыг нэмэгдүүлснээр хөдөө амьдрах боломжийг дээшлүүлнэ гэж үзэж байна.

Үүнээс гадна Хятад олон төрлийн хууль тогтоомжтой. Хөдөө орон нутгийн хөгжил, аж үйлдвэржилтийг үргэлжлүүлэхийн тулд янз бүрийн бодлого, хууль тогтоомжийг дагаж мөрддөг байна. Тухайлбал, орон нутгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ байгаль орчны сэргээн засах хуулийг давхар баталжээ. Энэхүү хууль тогтоомж нь тариалангийн талбайг хөдөө аж ахуйн бус зориулалтаар ашиглахыг хориглох, хүнсний аюулгүй байдлыг дэмжих, орчин тойрноо үл бохирдуулах зэрэг орох ба хууль зөрчсөн тохиолдолд өндөр торгууль оногдуулах аж.

ГАЗАР ТАРИАЛАН, ХӨРС ХАМГААЛАЛТ

Хятадын байгаль орчин сүүлийн хэдэн арван жилд хүнсний үйлдвэрлэл нэмэгдсэний улмаас ихээхэн доройтож байна. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь дэлхийн хамгийн том хүн амтай Хятадын гол зорилгуудын нэг. Хүнсний үйлдвэрлэл нэмэгдсэнээр цэнгэг усны хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт, азот фосфорын нөлөөт бохирдол, хөрсний өөрчлөлт, биологийн төрөл зүйл алдагдал зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймд Хятад уг асуудлуудаа цэгцлэх шаардлагатай тулж, байгаль орчны нөхцөлийг сайжруулахын тулд орон нутгийн удирдлагууд нөхөн сэргээх, бордоо, пестицидийн хэрэглээг багасгаж, бохир ус, хог хаягдлыг зохих ёсоор цэвэрлэх арга хэмжээ авчээ.

Мөн Хятадын засгийн газраас аливаа эвдэрхий, орхигдсон тариалангийн талбайг дахин сэргээж, ногоон орчин бүтээх ажиллагаа эхлүүлжээ. Нэг га талбайгаас ургац хураах хэмжээг нэмэгдүүлэхийн тулд үндэсний стандартын тариалангийн талбайн бүтээн байгуулах төлөвлөгөөг 2021-2030 он хүртэл хэрэгжүүлэх болсон байна. Төлөвлөгөө дагуу 2025 он гэхэд "өндөр стандартын тариалангийн талбай"-г 71.75 сая га, дараа нь 2030 он гэхэд 80 сая га-д хүргэх зорилт дэвшүүлэх ажээ.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хятадын хувьд хэдий том гүрэн ч гэлээ хүнсний үйлдвэрлэл, амьдралын хэв маяг, хэрэглээгээ хангах хэцүү. Тиймдээ ч химийн аргаар тариалсан үр тариаг ашиглах зөвшөөрөл засгийн газраас нь олгосон биз. Хүнсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа ч Хятад улсад хотжилт, эрчимжсэн газар тариалан зэрэг хүчин зүйлсийн улмаас тариалангийн талбайн чанар, тоо хэмжээ буурч байна.

Дэлхийн банкны судалгаагаар, Хятадын хөдөө тосгонд нэг хүнд ногдох тариалангийн талбай ердөө 0.21 акр байдаг бөгөөд илүү өндөр ургац авах шаардлагатай аж. Үүний зэрэгцээ, Хятадын усны нөөцийн тухайд улсын хэмжээнд чанар, тоо хэмжээ, түгээлтийн асуудлаас болж ихээхэн ачаалалтай байдаг ажээ. Эдгээр асуудлууд нь хурдацтай хотжилт, хүн ам зүйн өөрчлөлт, хөдөөгийн ажиллах хүчний нөөц бага байдгаас үүдэлтэй байна.

 Хятадын засгийн газар хүнс, ус, ажиллах хүч, эрчим хүчний аюулгүй байдал болон холбогдох асуудлуудаас үүдэлтэй сорилтуудыг даван туулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор (жишээлбэл, үндэсний үйлдвэрлэлийн зорилт) хөдөө тосгоныг сэргээх стратегийг ашиглаж эхэлсэн аж.

Хүн амын хувьд 1,439.323.776 тул мэдээж орон нутаг, хоол хүнс, ядууралтай тэмцэх бодлого явуулах нь зайлшгүй. Нийт иргэдийнхээ болон гадаадын хэрэгцээг хангахын тулд стратегийн том төслүүдийг ашигласнаар ядуу буурай орноос дэлхийн топ орон болов. Иймэрхүү төсөл хэрэгжүүлснээр ямар ч улс ядуурал, хүнс, орчны бохирдлоос хагацаж чадах ажээ.

Эх сурвалж: DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж