Долоо хоногийн өрнийн зурхай /2022.02.14-2022.02.20/

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.02.14-2022.02.20/

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.02.14-2022.02.20/

Хонь

Цаашид аливаа дарамтыг тэвчиж амьдарч чадахгүй нь гэж бодогдвол танд энэ долоо хоногт байдлыг нааштайгаар эргүүлэх боломж гарч ирэх нь. Тэргэл сар танд бүх зүйлийг бүтээлчээр харж, шинийг эхлүүлэх боломж олгоно. Сул талаа давуу тал болгон хувирга. Зүрх шархлуулсан асуудлыг хүртэл өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Ажил дээрээ уурлаж бухимдах тань харьцангуй багасч, та эерэг байдлаар өөрийгөө удирдаж чадна. Ажил мэргэжил, мөнгөтэй холбоотой бүх л асуудал шийдэгдэнэ, гагцхүү жаахан цаг хугацаа шаардагдана. Энэ долоо хоногийн уриа: Баяр баясгаланг өөртөө зөвшөөр.

Үхэр

Шинэ он гарснаас хойш та амьсгаа авах сэхээгүй гүйж, бүх хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж хэт улайрсан байж болзошгүй. Та гадаад ертөнцөөс хүссэн бүхнээ авсан ч гэсэн гэр орон, хайртай хүмүүсээс тань илүү зүйл юу ч үгүй гэдгийг од эрхэс танд сануулж байна. Хайртай, дотны хүмүүстээ цаг гарган, хамтдаа тав тухтай байж, хоолонд орж, кино үзээрэй. Танд баг зүүхгүй өөрөөрөө байх таалагддаг бол тиймээрээ л байгаарай. Өөрөө өөрөөсөө зугтах хэрэгүй. Энэ долоо хоногийн уриа: Би яг байх ёстой газраа байна.

Ихэр

Танд сайн сайхныг хүсэхгүй байгаа нэгний төлөө цаг заваа гарздан, сэтгэл гаргах хэрэггүй. Таны сэтгэл санаа тайван, амгалан байх хэдий ч сайны хажуугаар саар гэж атаархсан хүмүүс ч бас гарч ирж болзошгүй юм. Багын найз, хуучны танилтайгаа санамсаргүй таарна. Хуучин найз нөхөдтэйгээ уулзах мэдээж таатай байх боловч нүүрэн дээрээ инээж, далдуур юу хэлж ярихыг нь хэн ч таашгүй. Энэ долоо хоногийн уриа: Өөрийн хүрээлэн буй орчноо ариун байлга.

Мэлхий

Энэ долоо хоногийг та одоо байгаа харилцаагаа илүү шинэ түвшинд гаргах, үнэлэлт дүгнэлт хийхэд зориулаарай. Таныг хэчнээн их сэтгэл гаргаж буйг үнэлдэггүй найз нөхөд болон бусад хүмүүст хэдий болтол сайн сайхан хандах вэ. Өөрийгөө хайрлаж, баярлуулах цаг болсон байна. Мөн хамт байхдаа сэтгэл хангалуун байдаг тэр хүмүүстэйгээ уулзаарай. Энэ долоо хоногт санхүүгийн нөхцөл байдал тань сайжирч, нэмэлт орлого орж ирж магадгүй. Ингэснээр таны өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Энэ долоо хоногийн уриа: Би хаа очсон газартаа навч цэцэг адил дэлгэрнэ.

Арслан

Та гурван ажил зэрэг хийж, ажлаа тараад хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэж, асар их ачаалалтай байдаг бол одоо амьдралаа тэнцвэржүүлэх цаг болсон байна шүү. Энэ их ачаалал дунд нэг л буруу алхам хийвэл бүх зүйл нурж магадгүй юм. Сорилтоор дүүрэн долоо хоногт бэлтгэлтэй байгаарай. Ер нь бол та бүх зүйлийг хангалттай даван туулж чадах супер хүчтэй. Гэвч хамгийн гол нь үүний төлөө золиос шаардагддагийг санаарай. Бардам зангаа таягдан хаяж, зарим хариуцлагаас өөрийгөө чөлөөл. Энэ долоо хоногийн уриа: Надад хамаагүй ээ, би мэдэхгүй ээ.

Охин

Хувь хүний, өдөр тутмын хэрэгцээндээ анхаарах долоо хоног. Сүүлийн хэдэн сарын хугацаанд хайр дурлалын харилцаа тань ахицтай байсан ч Гэгээн Валентины өдрийг тэмдэглэж амжихгүй, оронд нь ажил төрөл гээд сарниж болзошгүй байна. Тийм учраас өдөр тутмын ажил хэргээ зохицуулж, муу зуршлуудаасаа салах талаар бодож үзээрэй. Болохгүй бүтэхгүй бүхнээс холхон байж, өөрийн дүрэм журмыг тогтоо. Энэ долоо хоногийн уриа: Заримдаа жаахан хувиа хичээхэд гэмгүй.

Жинлүүр

Жинлүүрийнхэн минь ичээнээсээ гарах цаг боллоо. Удаан хугацаанд алдагдаад байсан урам зориг, инээд хөөр, өөдрөг үзэл тань энэ долоо хоногт эргэн ирэх нь. Хүн гэдэг нийгмийн амьтан. Гэхдээ энэ долоо хоногийн хувьд та ихэнх цагаа ганцаараа өнгөрөөвөл зохимжтой байна. Өөрөө өөртөө урам зориг өгч, дуртай коктейлоо ууж тайвшир. Бүү стресст. Хэрвээ та хайртыгаа эцэг эхдээ танилцуулж амжаагүй байгаа бол одоо л яг тохиромжтой цаг нь шүү. Энэ долоо хоногийн уриа: Би урам зоригийг соронз адил өөртөө татна.

Хилэнц

Үнэнийг хэлэхэд энэ жил таны хувьд хэцүүхэн эхэлсэн байж магадгүй юм. Дархлаа чинь унасан байсан бол энэ долоо хоногт бүтэн сарны нөлөөгөөр таны эрч хүч эргэн ирэх нь. Эргэн тойрныхон чинь бүгд өөр өөрийнхөөрөө амьдраад, та ганцаардах мэдрэмжээр дүүрэн байна уу? Одоо өөрийнхөөрөө гэрэлтэх цаг чинь иржээ. Энэ долоо хоногт танд эерэг эрчим дүүрэн, илүү дур булаам болсон мэдрэмж төрөх бөгөөд санасандаа хүрч сарвайснаа авах болно. Энэ долоо хоногийн уриа: Би хайраар цэнэглэгдэж байна.

Нум

Энэ долоо хоногт тэргэл сарны нөлөөгөөр хаа сайгүй хэрэн хэсэх хүсэл тань дээд цэгтээ хүрнэ. Та өдөр тутмын хүлээснээс зугтахыг хүсээгүй байсан ч зугтах хэрэгтэй шүү. Аяла. Ирээдүйн карьер, гэр орноо сайжруулах зэрэгт мөнгө хэрэгтэй ч аялалд мөнгө зарцуулахдаа бүү харамсаарай. Хол аялахгүй бол ядаж нэг үдшийг өөртөө зориулаад, уран зургийн үзэсгэлэн үзэж, хүссэн хоолоо хийж сураарай. Гадаад ертөнцөөр хэрэн хэсч чадахгүй бол гадаад ертөнцийг өөртөө авчир. Энэ долоо хоногийн уриа: Би байх ёстой газраа байна.

Матар

Энэ долоо хоногт санхүүгийн нөхцөл байдал сайжирч, өр зээлээ дарах сайхан боломж гарч ирнэ. Таны зээлдүүлэгч сайхан сэтгэл гаргаж ч магадгүй юм. Сугар болон Ангараг гариг таны ордонд давхцаж буй тул та хамгийн дур булаам байх нь. Хэзээ бүх зүйл буруугаар эргэх бол гэж санаа зовохоо болиорой. Харин оронд нь хэзээ бүх зүйл зөв зүйтэй болох вэ гэдэгт төвлөрөөрэй. Энэ долоо хоногийн уриа: Уучлал нь олон зүйлийн үүдийг нээдэг.

Хумх

Өнгөрсөн сард дуусгаагүй орхисон яриа хэлэлцээгээ энэ долоо хоногт амжилттай дуусгах боломж гарч ирнэ. Та хэлэх үгээ сайн бодож тунгаахын тулд хэсэг завсарласан бол одоо хангалттай. Хэлэх гэсэн бүх л үгс тань урсгал ус шиг урсан гарах нь. Долоо хоногийн дунд үед та бухимдаж, өөртөө итгэлгүй болж мэдэх юм. Бусадтай өөрийгөө харьцуулж, цөхрөлийн мэдрэмжид хүлүүлсэн бол энэ байдлаасаа гарахын тулд танд сэтгэл гаргадаг сайн найзаасаа зөвлөгөө аваарай. Энэ долоо хоногийн уриа: Миний хэлэх үг чухал.

Загас

Энэ долоо хоногт хувь хувьсгалын ажлаа хатуу төлөвлөөрэй. Урд тань хийх зүйл овоорсон байсан ч та хамгийн ихээр хийхийг хүссэн болон нэн шаардлагатай зүйлсээ л сонгож хийгээрэй. Баяр ёслол, төрсөн өдрөө ч тэмдэглэж амжихааргүй зав муутай байх нь. Магадгүй энэ долоо хоног алдаа оноогоор дүүрэн байж болох ч үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж чадвал асуудлыг зөвөөр шийдвэрлэх боломжтой. Энэ долоо хоногийн уриа: Би стресстсэн байж болох ч бурхан надад хайртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж