Маргаашаас халамжийн мөнгөний олголт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

Маргаашаас халамжийн мөнгөний олголт эхэлнэ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 15-наас эхэлж олгох нь. Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна. Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг EHalamjEbarimt системээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой юм.

Ehalamj.mn цахим хуудас ажиллаж эхлэхээс өмнө лавлах утсанд иргэд халамж олголтын үеэр буюу сар бүрний 15-наас 20-ны хооронд хандах нь их байдаг байсан. Харин шинэчлэгдсэн цахим үйлчилгээ бий болсноор тухайн үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтэй 100 орчим иргэн хандаж, биднээс зөвлөгөө, мэдээлэл авч байгаа аж.

Үйлчилгээний ажилтантай холбогдож байгаа ихэнх хүн “ehalamj.mn” сайтад хэрхэн бүртгүүлэх, нууц үгээ мартсан бол яаж сэргээх боломжтой, мөн дансаа хэрхэн холбох зэрэг асуулт асууж байна. Холбогдсон иргэн бүрт бид холбогдох мэдээллийг өгч байгаа. Харин ehalamj.mn домайн хаягт өдөрт хэдэн хүн хандаж байгааг би тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ цахим систем ашиглах хүсэлтэй олон хүн байгааг лавлах дугаарт ирж буй дуудлагаас харж болно. Цаашид яамнаас салбартаа шат дараатайгаар энэхүү үйлчилгээг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Цахим системд нэвтрээд буй тэтгэмжийн төрлүүд:

  • Насны хишиг
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
  • Ихэр хүүхдийн тэтгэмж зэрэг байгаа бөгөөд салбарын мэргэжилтэн цаашид бага багаар цахим шилжилт хийнэ. Ингэснээр иргэд заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэн, хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж