Иргэд цахимаар номоо уншуулж байна | News.MN

Иргэд цахимаар номоо уншуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

Иргэд цахимаар номоо уншуулж байна

Иргэд цахимаар номоо уншуулж байна

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны сүсэгтнүүдийн хөлд дарагддаг.  Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгах аж.  Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засаном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм. Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлэгшээдэг. Энэ жилийн хувьд халдварт өвчин, цар тахлын тархалтаас шалтгаалж цахимаар засал номоо уншуулах сүсэгтнүүд нэмэгдсэн байна. Цахимаар уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэн гэсэн үг.

Жилийн засал номын хувьд бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой талдаа байна. Тиймээс эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэх нь зүйтэй.

Одоо цагт заавал Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж засал номоо уншуулах шаардлагагүй болсон. Хийдийн цахим хуудаст хандаж, өөрийн төрсөн он, жил, хүйсээ тэмдэглэж ороод энэ жил ямар суудал дээр суусан, юуг цээрлэх ёстой төдийгүй ямар ном уншуулах нь хүртэл гарч ирж байгаа. Тэгэхлээр иргэд аль болох жилийн засал номоо өөрсдөө биечлэн ирэх боломжгүй тохиолдолд цахимаар хуралд даган баясч болно. Засал номоо шинийн 15-ны дотор хийлгэхийг хүмүүс илүүд үздэг. Тэр дундаа жил нь орж байгаа хүмүүс жил орсны засал буюу ажил үйлс нас бататгах засал номоо сайн хийлгэх ёстой гэдгийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтох хэлсэн юм.

Жилийн заслаа хийлгэхээс гадна 33-ны жил нь орж буй хүмүүс ном уншуулах шаардлагатай аж. Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай байна.

Сар шинийн өдрүүдэд Гандангийн касс хэвийн ажиллаж байгаа бөгөөд иргэд My.gandan.mn сайтад өөрийн овог нэр төрсөн он сараа бүртгүүлснээр хурал номоо цахимаар уншуулах боломжтой. Шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
201
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-13 45.61.186.113

Энэ хязгааргүй тэнэглэлээ хэзээ зохсоох уу? Эзэнгүй төрийн эмэгнэл.

Avatar

zochin 2022-02-13 202.21.100.210

Нийгмийн доройтол. Энэ нэг их удахгүй ээ. 60 70 80 -аад оныхон дуусаад л шашиныхан ажилгүй болно.

Avatar

Зочин 2022-02-13 24.15.208.121

Mor gargahgui, nom unshuulahgui zasal hiilgehguigeer zugeer l amidarch bolood l baina, harin ch nom unshuulhaa bolisnoos hoish amidral min hamaagui saijirsan shu, Ene bol shashnii muihral bgamdaa uuln. Mongolchuudiin harmaag hoosloh, muhar susegt avtuulj ajil amidralaasn hoish tataj bga hereg.

Avatar

Монгол 2022-02-13 193.180.154.217

ном уншуулахгүй,мөр гаргахгүй уруудсан юм алга.

Avatar

Зочин 2022-02-13 107.116.79.36

Ном уншуулж ,засал хийлгэхгүй 55 жил амьдраад болоод л байна.Шар хувалзнууд 5 сар ном уншиж халтуур хийхгүй бол бүгдээрээ турж үхнэ.Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн.

Avatar

Зочин 2022-02-13 213.87.156.169

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Базар 2022-02-13 71.198.176.103

Энэ ч арай хэтэрнээ. Залхуу манайханд тохирч байгаа байх. Би гадаад найзаасаа Амеркийн Сүмүүд ийм маягийн үйлчилгээ
үзүүлдэгүү гэж асуусанд тэр ихээр гайхаснаа хэлээд танайханд харь гаригийнхан олон болснийг та мэдэхгүй байгаа юм биш биздээ
над ундууцлаа. Энэ найз маань эрдэмтэн судлаач бас манай оронд ирж Ганданг ихэд сонирхон үзэж яваад гар утсаа суйлуулж
явсан удаатай . Энэ мэтээр нүүр улайх юм гардаг л юмдаа.

Avatar

Зочин 2022-02-13 139.5.217.90

Хэлэхгүй л байвал нүүр улайхгүй биш үү?

Avatar

Зочин 2022-02-13 43.242.243.90

Шар бөөснүүдийг 37 он шиг хяд

Avatar

Зочир 2022-02-13 66.181.190.149

Шар хувалзнууд сөнөтүгэй

Avatar

Badarch taxar 2022-02-13 59.153.114.153

10 жилийн дараа засал хийлгүүлдэг хүн байхгүй болно ! Шал худлаа юм билээ гэдгийг 10 жилийн дараа бүгд мэддэг болно ! Одоо бол гандангийн болон бусад хийдийн лам нарт хэдэн бор цаас шилжүүлээд бай да !! Заавал бүгд засал хийлгүүлэх ёстой гэсэн эгдүү хүрмээр хөөрхөн үгтэй шүү !! Засал масал гэдэг бол бүгд худал гэдгийг хүмүүст рдоохондоо битгий хэлээрэй !!

Avatar

Зочин 2022-02-13 103.212.119.25

Би 30 жил бизнес хийж бгаа ухаантай, хэдэн ажилчидтайгаа нийлээд гар хөдөлж байж, толгой ажиллаж байж, юм бүтээж байж хөрөнгө бүтээдэг, гадаадаас саяар нь биш юм гэхэд хэдэн арван мянгаар нь вальют монголдоо оруулж ирж зохих татвараа ч төлдөг. Тэгсэн манай хамаатны надаас 20 дүү ламтан маань одоо хувьдаа хаустай, жийп машинтай 2 эхнэртэй ккк. Соц нийгэмд энэ олон лам, бөө бхгүй бсан мөртлөө монголчуудын дундаж наслалт өндөр бсан статистиктай. Ядахдаа татвараа хуулийн дагуу төлмөөр юмдаа ГАНДАН

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-02-13 202.131.225.197

ЭНЭ ЧИНЬ ХАРИН МӨНГӨ ХЯМДХАН ОЛОХ АРГА БАЙНА Ш ДЭЭ. БИ ҮЛГЭР УНШИЖ ӨГНӨ, УДАХГҮЙ ДАНСАА ЯВУУЛНАА. МӨНГӨТЭЙ БОЛОХ МИНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж