Иргэд цахимаар номоо уншуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

Иргэд цахимаар номоо уншуулж байна

Иргэд цахимаар номоо уншуулж байна

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны сүсэгтнүүдийн хөлд дарагддаг.  Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгах аж.  Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засаном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм. Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлэгшээдэг. Энэ жилийн хувьд халдварт өвчин, цар тахлын тархалтаас шалтгаалж цахимаар засал номоо уншуулах сүсэгтнүүд нэмэгдсэн байна. Цахимаар уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэн гэсэн үг.

Жилийн засал номын хувьд бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой талдаа байна. Тиймээс эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэх нь зүйтэй.

Одоо цагт заавал Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж засал номоо уншуулах шаардлагагүй болсон. Хийдийн цахим хуудаст хандаж, өөрийн төрсөн он, жил, хүйсээ тэмдэглэж ороод энэ жил ямар суудал дээр суусан, юуг цээрлэх ёстой төдийгүй ямар ном уншуулах нь хүртэл гарч ирж байгаа. Тэгэхлээр иргэд аль болох жилийн засал номоо өөрсдөө биечлэн ирэх боломжгүй тохиолдолд цахимаар хуралд даган баясч болно. Засал номоо шинийн 15-ны дотор хийлгэхийг хүмүүс илүүд үздэг. Тэр дундаа жил нь орж байгаа хүмүүс жил орсны засал буюу ажил үйлс нас бататгах засал номоо сайн хийлгэх ёстой гэдгийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтох хэлсэн юм.

Жилийн заслаа хийлгэхээс гадна 33-ны жил нь орж буй хүмүүс ном уншуулах шаардлагатай аж. Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай байна.

Сар шинийн өдрүүдэд Гандангийн касс хэвийн ажиллаж байгаа бөгөөд иргэд My.gandan.mn сайтад өөрийн овог нэр төрсөн он сараа бүртгүүлснээр хурал номоо цахимаар уншуулах боломжтой. Шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
201
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж