Хүчит шонхорт үхрийн мах 16 мянга, хонины мах 13 мянган төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

Хүчит шонхорт үхрийн мах 16 мянга, хонины мах 13 мянган төгрөг болжээ

Хүчит шонхорт үхрийн мах 16 мянга, хонины мах 13 мянган төгрөг болжээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, хоёрдугаар сарын 12-ны  байдлаар махны жижиглэнгийн үнийг харьцуулан гаргажээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч цагаан сараас хойш өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13500-16000 төгрөг, хонь болон ямааны мах 11500-13500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 80-95 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 40-45 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 4000 төгрөг, хонины ноос кг нь 1700-1800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 25 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 7000  төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 12500-14500 төгрөг, цул нь 13500-15500 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 9000-10500 төгрөг, цул нь 10500-12000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 11500 төгрөг, цул мах нь 13000 төгрөг,
  • Адууны  мах 8500-10500 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж