"Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болно"

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

"Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болно"

"Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болно"

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Чухам ямар аргачлалаар хохирлын мөнгөн дүнг тооцох вэ?

Бие махбодын гэмтлийг гурван зэргээр тогтоодог бол сэтгэл санааны гэмтлийг үнэлэх аргачлал тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт, амь насанд аюултай байдал зэрэг тодорхой шалгуураар дүгнэдэг бол харин гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүссэн сэтгэл санааны гэмтлийг тодорхойлох шалгуурын зохицуулалтгүй. Тиймээс ч сэтгэл санааны хохирлыг барагдуулах, нөхөн төлөх тогтолцоо бүрэн ажиллаж чадахгүй байгааг салбарын олон судалгаанд тоо баримт, үндэслэлтэй дурддаг. Үр дагавар нь хохирогч зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх бололцоогүй болдог.

Ялангуяа бэлгийн гэмт хэргийн хохирогч нар, гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохирол төлүүлэх зайлшгүй шаардлагатай.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санаа байнгын айдас түгшүүрт автаж, сэтгэл гутралд өртөх, нийгмийн амьдралд оролцох зан төлөвт нь сөргөөр нөлөөлөх гэх мэт олон үр дагавар үүсэх магадлал өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж байгаа практик хангалтгүй, хүүхэд бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон хэрэг дээр гэм буруутай этгээдэд эрүүгийн журмаар шийтгэл ногдуулахаас гадна сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, шийдүүлж байсан хэрэг маш цөөхөн байна.

Энэ тохиолдолд өмгөөлөгч нар нь олон жилийн турш тууштай хөөцөлдсөний эцэст сэтгэл санааны хохирлыг үнэлүүлж, 10 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлүүлсэн юм билээ. Ихэнхдээ хохирогч давхар сэтгэл санаагаар хохироод үлддэг. Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж  заасан. Өөрөөр хэлбэл хэрэв хүний эрхийг зөрчсөн, хөндсөн бол түүнийг нь сэргээн эдлүүлэх тогтолцоог бүрдүүлэх учиртай.

Цоо шинэ сэдэв байна. Монголд сэтгэл санааны хохирлыг тэр болгон авч хэлэлцдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ хууль батлагдвал цөөнгүй хуульд нэмэлт өөрчлөлт орох байх, тийм үү?

Тийм ээ. Сэтгэл санааны хохирлын зэргийг тогтоох, үнэлэх аргачлал, ийм төрлийн гэм хорын хохирлыг барагдуулах тогтолцооны холбогдох хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагатай. 2021 онд Засгийн газраас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байна. Энэхүү хуулийн төсөлд өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд сэтгэцэд учирсан хор уршигт үнэлгээ тооцох зохицуулалтыг шинэчлэн зохицуулсан болохыг Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/ мэдэгдсэн. Тиймээс юуны түрүүнд энэ хуульд сэтгэл санааны эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, түүнийг тодорхойлох аргачлалыг зохицуулна, дараа нь холбогдох бусад хуульд бас зохих нэмэлт, өөрчлөлт оруулж таарна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулахыг цаг хугацаа, нөхцөл байдал нь шаардаж байна. Гэвч хуулийг анх батлахдаа сэтгэл санааны хохирлын талаар яагаад тусгаагүй юм бол гэж бодогдож байна? 

Туулсан түүхээ харахаар хагас нүүдэлчин амьдралын хэв маягаас социалзимын үе рүү шилжихээр хүний эрхийн ойлголт харилцан адилгүй суурьтай байсан гэсэн  үг.

Социалзимын үед бүгдийн эрх, хамтын эрхийг ярьдаг байлаа. Хамтаараа, нийгмээрээ, хөдөлмөрчдөөрөө, малчдаараа гэж ярьдаг нийгэмд хувь хүний эрх гэх үзэл товойх боломж байсангүй, ийм байхыг хориглодог байсан үе шүү дээ.

Энэ суурь нь хувийн халдашгүй байдлын ойлголт ч сэтгэл санааны гэм хорыг тооцож, үнэлэх хөгжлийг олгоогүй юм болов уу даа. Харин одоо дэлхий хавтгай болсон, өнөөдрийнх шиг цаг үед гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн сэтгэл санааны хохирол, нөхөн олговрыг тоооцох хууль тогтоомж, хэрэгжилтээ ч дараагийн шатанд ахиулах нь зүй ёсны хэрэгцээ юм даа. 

-Ямар аргачлалаар хохирлын мөнгөн дүнг тооцох вэ. Мэдээж, сэтгэл зүйн хохирлын хэмжээ хүн болгонд харилцан адилгүй байх болов уу?

-Аливаа гэм хор учруулсан тал буюу гэм хорыг арилгах үүрэгтэй этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Хэрэв зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлнө гэж  Иргэний хуульд заасан. Харин гэмт хэргийн улмаас учруулсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулалт байхгүй. Нөгөө талаар иргэний хуульд заасан эдийн бус гэм хорыг арилгах, нөхөн төлүүлж байгаа тогтолцоог шинэчлэх, нарийвчлан зохицуулах хэрэгцээ бий. Юуны өмнө хуульд суурь зохицуулалт, үнэлэх аргачлал, дүйцүүлэх нөхөн төлбөр тооцох үнэлгээ зэрэг хэрэгтэй болно. 

Гэмт хэргийн улмаас хохирогчид сэтгэл санааны ямар хохирол учирсаныг мэргэжлийн мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тогтоож таарна.

Энэ нь тухайн хохирогчийн сэтгэл санааны байдлыг оношлох, хэвийн амьдралд эргэж оруулах, цаашид нийгмийн амьдралд хэвийн оролцоход хэдий хэр хугацаа шаардлагатай, ямар эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай болохыг тодорхойлдог. Энэ дүгнэлтийг үндэслээд хохирлын нөхөн төлбөрийн мөнгөн дүнг тодорхой аргачлал, тодорхой шалгуурын дагуу шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байх ёстой. Хувь хүний сэтгэл зүйн хямрал янз янзын байдлаар илэрдэг, эмчилгээ заслын үргэлжлэх хугацаа ч адилгүйг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Тийм ч учраас сэтгэл санааны гэмтлийг шинжилгээний хүрээлэн, салбарын мэргэжилтнүүд тогтоож, дүгнэлт гаргаад, дараа нь шүүх нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хуулинд заасан шалгуурыг баримтлаад шийдвэрлэх учиртай. 

Бусад улсын туршлагаас үзэхэд хохирогчийн сэтгэл санааг нөхөн сэргээгдэх хугацааг эхлээд тодорхойлсны дараа тогтмол хугацаанд эмчийн хяналт тавьж, ажигладаг. Хүний биед учирсан гэмтэл эдгэрэх нь нүдэнд ил байдаг, харин сэтгэл зүйд учирсан цочрол эдгэрч, хэвийн байдалд орох эсэх нь тухайн тохиолдол бүрээс хамаарч харилцан адилгүй. Зарим нь насан туршдаа ч траума үлдээдэг, амьдрах итгэлгүй болох, нойрны хямрал, айдас, түгшүүр, үзэн ядах, харамсах, стресс, депресс, буруу зуршилд татагдах, өөрийгөө үл хайхрах зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй. Тиймээс ч мэргэжлийн дэмжлэг, эмчилгээ, үйлчилгээ зайлшгүй чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд байнга сануулсаар ирсэн. 

-ЗДХЯ-наас хуулийн төсөлд мөнгөн дүн нь 63 сая төгрөг байхаар тусгасан гэёсэн. Энэ мөнгөн дүнд өөрчлөлт орсон уу?

-ХЗДХЯ-наас боловсруулж байгаа хуулийн төсөлд гэмт хэргийн улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд оршуулгын зардал одоогийн байдлаар тав хүртэл сая төгрөг гаргаж байгааг 63 сая төгрөгөөр тогтоох тухай санал оруулж байгаа гэж ойлгосон. Ер нь хүний амь нас гэмт хэргийн улмаас хохирсон бол  шууд зардлыг тооцохоос гадна алдагдсан боломж буюу орлого, мөн сэтгэл санааны хохирлыг давхар тооцдог бусад улсын жишигтэй юм байна. Амьдралын даатгалын асуудал ч хөндөгдөнө. Монгол Улс гарсан шууд зардлыг тооцдог хуулийн зохицуулалттай учраас Эрүүгийн болон Иргэний хуульдаа сэтгэл санааны хохирлыг тодорхойлох, тооцох шалгуурыг зохицуулах, нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна. Сэтгэл санааны хохирол тогтоох, нөхөн төлбөрийн асуудал ганц хуулиар зохицуулагдахгүй тул хууль хоорондын уялдаа холбоог бас хангах ёстой. 

Хэрэв сэтгэл санааны ямар нэгэн гэм хорын хохирол учруулсан буруутай этгээд эдийн засгийн чадамжгүй бол яах вэ?

Буруутай этгээд нь эдийн засгийн хувьд нөхөн төлбөрийн чадамжгүй бол төрөөс хохирлын сангаар дамжуулан нөхөн төлдөг байх тухай яригдаж байна. Эхлээд төрөөс мөнгийг нь барагдуулж, дараа нь гэм буруутай этгээдээс зардал мөнгийг нь гаргуулах ийм тогтолцоог төлөвшүүлэх ёстой. Бусад орны жишгийг харахад үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн шийтгэл хүлээхийн зэрэгцээ багагүй хэмжээний нөхөн төлбөрийг хохирогчид төлдөг тогтолцоотой байдаг, бэлгийн  дарамт учруулсан хэргийн жишээнээс харуулдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж