Хөгжлийн банкнаас татварын мөнгийг зээлчхээд ёс зүйгүй байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкнаас татварын мөнгийг зээлчхээд ёс зүйгүй байж болохгүй

Хөгжлийн банкнаас татварын мөнгийг зээлчхээд ёс зүйгүй байж болохгүй

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, түр хорооны ахлагч Ү.Амарбат зээлдэгч нарын 700 гаруй барьцаа хөрөнгийг эрэн сурвалжлах зорилгоор цахим хуудастаа өдөр бүр тогтмол мэдээлэл хийхээр болжээ. Энэ хүрээнд өнөөдөр /2022.02.13/ Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын барьцаанд тавьсан "Буян-Ухаа" хорооллоос мэдээлэл хүргэв.

Тэрбээр, Хөгжлийн банкны захирал Н.Мандуул нэгдүгээр сарын 23-нд 25 чанаргүй зээлийг зарласан. Эдгээрийн нийт өр төлбөр 880 тэрбум төгрөг. Нийт 74 зээл олгосноос тал нь чанаргүй зээл болж, нэг их наяд орчим төгрөгийн зээл эрсдэлд орсон. Иймд үлдсэн 700 орчим тэрбум төгрөгийг хэн хэн хэзээ авсан бэ, тэднийг яагаад ил зарлаагүй вэ гэсэн асуултыг олон хүн тавьсан. Ингээд найм хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 31-нд үлдсэн 17 чанаргүй зээлийн мэдээллийг Хөгжлийн банк цахим хуудсандаа байршуулсан юм. Бизнес ёс зүйгээ бодсон ч бага хүүтэй зээл авсан томоохон компаниуд зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа хийх ёстой.

БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ БИЗНЕСЭЭ ЯВУУЛЧИХААД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ

Хөгжлийн банкнаас зээл гаргаж, мөнгө олгосны дараа бизнесээ үргэлжлүүлж барилга барьчихсан хэрнээ чанаргүй зээлдэгчдийн эгнээнд орчихсон компаниудыг ингэж ил тод зарлахаас өөр арга байхгүй. Зээлийн эргэн төлөлтийн ажлын хүрээнд нэгдүгээрт, зээл олгосон хүмүүст хариуцлага тооцно. Хоёрдугаарт, зээл олгоход ямар шалгуур, шаардлага хангасан гэдгийг судална. Өнөөдрийн бодит нөхцөл байдал дээр ирж танилцаж буй барилга бол “Төрийн орон сууцны корпораци”-ийн барьцаанд тавьсан үл хөдлөх. Энэ компанийн хувьд хөгжлийн банкнаас авсан дөрвөн зээл байгаагаас нэгийг нь компанид шилжүүлсэн, хоёр болон гуравдугаар зээл нь "Буянт-Ухаа" хороолол руу орсон. Сүүлийнх нь мөн барилга угсралтын компанид шилжүүлж, олгосон байгаа юм. Барилгын төслүүд дээр нэг хүндрэлтэй шинж ажиглагдаж байгаа нь иргэдийг орон сууцандаа оруулчхаад зээлээ төлөхгүй байгаа хэлбэр. Тиймээс бид ийнхүү барьцаа хөрөнгүүдийг нийтэд нээлттэй зарлахаар шийдсэн.

Компаниуд хөгжлийн банкны барьцаанд байгаа байраа ордергүй байхад иргэдэд зарж байгаа нь асуудал үүсгэж байна. Худалдаа, үйлдвэрлэл явуулчхаад зээлээ төлөхгүй байна гэдэг утгагүй асуудал. Хөгжлийн банк байраа авна гэхээр иргэн мөнгөө төлөөд орчихсон учир болохгүй. Гэлээ гээд барьцаанд байгаа хөрөнгөний ордерыг банк олгох боломжгүй.

Улсын мөнгөөр зээл авч барилгаа барьчихаад дундаас нь алга болсон тохиолдолд заавал хариуцлага тооцох хуультай. Учир нь энд нэг хүн, компанийн асуудал биш татвар төлөгчдийн мөнгө яригдаж байна. Энэ бол арилжааны банкны асуудал биш. Төрийн мөнгөтэй холбоотой асуудал. Нэг ёсондоо иргэдийн татварын мөнгө гэсэн үг. Тэгэхлээр хүмүүс эдгээр нэр заасан компаниудаас барилга, орон сууц худалдаж авч байгаа бол ордероо хэзээ авахыг хаана байгааг сайн асууж тодруулах хэрэгтэй. Дээрх компаниас байр авч болохгүй гэж хэлбэл буруудна. Харин орон сууц дээрх нэр заасан газруудаас авах бол маш сайн асууж, лавлах хэрэгтэй.

Өнөөдөр нэг талаар Хөгжлийн банк 10 жил хаалттай, ойлгомжгүй нөхцөл байдал ажилласны гор нь гарч байна. Нийт 66 зээлдэгч байгаагаас гурав нь зээлээ төлсөн.

Иргэд хөгжлийн банкны барьцаанд байгаа байрнаас олноор авах хэрэгтэй. Гэхдээ байраа зарж байгаа этгээд Хөгжлийн банкинд өрөө төлж дууссанаар танд ордер очно гэдгийг анхаарах нь зөв. Зээлдэгчдийн хувьд мөн үл хөдлөхөөс гадна хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан тохиолдол их байна. Тэгэхлээр бодит нөхцөл байдал дээр заавал очиж танилцах нь зүйтэй. Ингэснээр хариуцлага хүлээх эзэн, холбогдогчид зээлээ яаралтай төлж барагдуулна гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж