“The Hu” хамтлагийн валентины баярын бэлэг

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлагийн валентины баярын бэлэг

“The Hu” хамтлагийн валентины баярын бэлэг

Хүннү рок урсгалын төлөөлөл "The Hu" хамтлаг гэгээн хайрын баярт зориулан брэнд бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. Тухайлбал, валентины баярт зориулсан цамцыг худалдаанд гаргасан байна. 2021 оны есдүгээр сард анхны аялан тоглолтоо эхлүүлсэн тэд одоо дөрөвдүгээр сард болох "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцохоор болж, бэлтгэлээ базааж буй.

Тэдний хувьд 2019-2021 онд  амжилт, бүтээлээр арвин жил байсан юм. Энэ хугацаанд тэд уйгагүй хөдөлмөрлөсөн бөгөөд Европыг байлдан дагуулсан.

Тус хамтлаг одоогийн байдлаар нийт 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ. “The Hu” хамтлагийн гаргасан шинэ дуунуудыг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж, “Billboard” чартад орсон амжилтыг өнгөрсөн хугацаанд гаргасан.

Дөрөвдүгээр сард болох наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцох тухай баярт мэдээг тэд өнгөрсөн сард цахим хуудастаа хуваалцсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж