Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 893 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 465 нь Улаанбаатарт, 428 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу Өмнөговь аймагт 55, Дорноговь аймагт 51 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол Баянхонгор, Булган, Өвөрхангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас 41-60 насны нэг эмэгтэй нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр нийт 2073 хүн эндээд байна.
Эмнэлэгт цар тахлын халдвартай 6855 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 628 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 160 хүн байна. Гэрээр нийт 23223 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.
Зочин 2022-02-13 213.87.156.169
!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-02-13 150.129.140.22
Нийт мянган хүн шинжилгээ өгснөөс 893нь батлагдсан байх вий дээ үүнийгээ тэгээд бууралттай байна гэж андуурах вий дээ
Зочин 2022-02-13 82.132.232.3
энэ муухай өвчин хурдан алга болоосой.бие биендээ бүтэн царайгаа харуулаад тачгантал инээлдэж арзайтлаа орилох юмсан.
Зочин 2022-02-13 122.201.21.90
Одоо улиралын ханиадын шинжтэй болж байгаа энэ тоон үзүүлэлтийг 3 дахь жилдээ гаргаж байна сонирхох хүн ч улам буурсаар
Зочин 2022-02-13 64.119.25.105
Өө ашгүй тоо нэлээд буурсан байна ш дээ бас ккк
Зочин 2022-02-13 192.82.68.44
хасагднаа юманд муу амлаж байсны хэрэггүй