Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 893 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 465 нь Улаанбаатарт, 428 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу Өмнөговь аймагт 55, Дорноговь аймагт 51 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол Баянхонгор, Булган, Өвөрхангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас 41-60 насны нэг эмэгтэй нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр нийт 2073 хүн эндээд байна.
Эмнэлэгт цар тахлын халдвартай 6855 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 628 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 160 хүн байна. Гэрээр нийт 23223 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ