Айгаагүй гэдгээ харуулахын тулд Украины иргэд жагсав

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

Айгаагүй гэдгээ харуулахын тулд Украины иргэд жагсав

Айгаагүй гэдгээ харуулахын тулд Украины иргэд жагсав

Оросын түрэмгийллийн эсрэг эв нэгдлийг харуулахаар мянга мянган украйны иргэн өвлийн хүйтнийг үл ажран өчигдөр /2022.02.12/ Киев хотод жагсчээ. “Сандрал ямар ч ашиггүй. Бид нэгдэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэх ёстой” гэж тэд үзэж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэнтэй ижил санаа илэрхийлжээ.

Жагсагчид “Дайн бол асуудлын шийдэл биш” гэсэн лоозон барьсан байв. Найман жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 14 мянга гаруй хүнээ алдсан Украин улс өдгөө Оросын бүх талын түрэмгийлэлд өртөөд байна. Кремль баруун хөршийнхөө эргэн тойронд ойролцоогоор 130 мянган цэргээ цуглуулснаас гадна Украины хойд хил дээр Беларусьтай цэргийн сургуулилалт хийж буй. Түүнчлэн өмнөд хэсэгт нь Хар тэнгист тэнгисийн цэргийн сургуулилт хийж байна.

Гэвч Киевийн төв өргөн чөлөөгөөр жагсаж буй иргэд юунаас ч айхгүй, тайван байна гэдгээ мэдэгдэв. Тухайлбал, бага насны хоёр хүүхдээ дагуулан жагсаалд ирсэн иргэн Назар Новосельский “Бид айгаагүй гэдгээ харуулахын тулд энд ирлээ” гэжээ. Түүнчлэн уг жагсаалд ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай дайтаж явсан ахмад дайчид оролцсон байна.

Эх сурвалж: ALZAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж