Бээжин-2022 өвлийн олимпийн наадмын цанын алтан медальтан Эйлин Гүгийн зүүсэн “Gucci” амны хаалт болон “LV”, “Tiffany”-ийн зураг авалтууд нь түүнийг улам нэр хүндтэй болгов.
Хятад гаралтай Америк тамирчин бүсгүй анхны олимпоороо алтан медаль хүртсэнээр хүмүүсийн анхааралд өртжээ. Түүний иргэншилтэй холбоотой эргэлзээтэй зүйлс олон бий бөгөөд ээж нь хятад, аав нь америк хүн ажээ. Тэр АНУ-ын иргэншлээс татгалзсан эсэх нь яг тодорхойгүй бөгөөд төрж өссөн газраа биш Хятадыг сонгож олимпод оролцсон нь багагүй шүүмжлэл дагуулсан байна.
Өдгөө 18 настай цасны гүнж Эйлин Гү буюу Гү Айлин гэх Хятад нэрээрээ танигдсан тэрбээр зөвхөн спортоор дагнадаггүй. Цас мөсөн дээгүүр цана чарга хөлөглөн явахаасаа гадна Эйлин Гү нь тансаг зэрэглэлийн цөөнгүй брэндийн сурталчилгаанд тоглож, сэтгүүлийн нүүр царай болж байжээ.
Түүнчлэн загварын долоо хоногуудад оролцож байсан загварын салбарын шинэхэн бүтээгдэхүүн юм. Тэрбээр алдарт “Victoria’s secret” загварын шоунд оролцож, 2021 онд гишүүнээр сонгогдож байжээ. Тэрбээр Хятад улсыг төлөөлөн олимпод оролцохоор 2019 онд шийдэхээсээ өмнө АНУ-ын Сан Францискод цанын спортоор хичээллэдэг байв. Улмаар энэ удаагийн олимпод урьд өмнө давтагдаж байгаагүй хүнд үзүүлбэр үзүүлснээр алтан медальтан боллоо. Эйлин Гү нэг алтан медалиар зогсохгүй налуу болон хагас хоолойт төрөлд дахин медаль авах магадлалтай байна.
Эх сурвалж: SCMP