Дуучин Адель өнгөрсөн сард Лас Вегас дахь тоглолтоо цар тахлын улмаас хойшлуулсан тухайгаа нулимстай мэдэгдэл хийж байсан. Тэгвэл уг тоглолтоо энэ оны сүүлээр хийнэ гэдгээ хэлжээ. Тэрбээр ирэх жил өөр төлөвлөгөөтэй байгаа учраас энэ ондоо багтаж тоглолтоо хийнэ гэдгээ онцлоод удахгүй огноог тодорхой зарлана гэв.
“Би ирэх жил өөр төлөвлөгөөтэй учраас энэ жил тоглолтоо заавал хийх ёстой. Жишээлбэл би хүүхэдтэй болоод ахиад л тоглолтоо цуцлах болвол яана” гэж тэрбээр хэлжээ. Адель экс нөхөр болон есөн настай хүү Анжелогийн хамтаар нэвтрүүлэгт оролцох үеэрээ олон хүүхэдтэй болохыг хүсдэг тухайгаа хэлсэн байна.
Хэдийгээр нөхрөөсөө салсан ч гэсэн энэ харилцаагаа маш их нандигнаж явдгаа тэр онцолжээ. Тэрбээр саяхан болж өнгөрсөн Бритийн шагнал гардуулах ёслол дээр очир эрдэнийн бөгж зүүсэн байсан. Гэвч түүнийг найз залуу Рич Полтойгоо сүй тавьсан уу гэх асуултад хариулахаас татгалзжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ