Амазоны ширэнгэн ойд нүүрлэсэн аюул | News.MN

Амазоны ширэнгэн ойд нүүрлэсэн аюул

Амазоны ширэнгэн ойд нүүрлэсэн аюул

Амазоны ширэнгэн ойд нүүрлэсэн аюул

Хиймэл дагуулын мэдээллээс харахад Амазоны ширэнгэн ойд тайрсан модны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс хамаагүй илүү гарчээ. Энэ оны нэгдүгээр сард модыг нь тайрсан талбайн хэмжээ 2021 оныхоос тав дахин илүү байв.

Тодруулбал, нэгдүгээр сард нийтдээ 430 километр квадрат ой модыг устгасан нь Нью-Йоркийн Манхэттэнээс долоо дахин том талбай юм. Жилийн эхэнд энэ тоо хамгийн их байдаг нь мод бэлтгэгчид борооны улирлаас урьтаж ширэнгэн ойг зорьдогтой холбоотой.

Амазоны ширэнгэн ойн устгагдсан талбайн хэмжээг 2015 оноос хойш бүртгэж эхэлсэн. Байгаль хамгаалагчид Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонарог ойн хомсдолыг хурдасгах боломжийг олгосон гэж буруутгаж байна.

Амазоны ширэнгэн ойн модыг мод бэлтгэлийн ажилд зориулан тайрахаас гадна дэлхий даяар байгаа хүнсний компаниудад нийлүүлэх тариан талбай гаргахын тулд ийнхүү талбай чөлөөлөлт хийдэг байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өнгөрсөн жил Глазго хотод болсон “COP26” дээд хэмжээний уулзалтын үеэр 100 гаруй орны засгийн газар 2030 он гэхэд ойн хомсдолыг зогсоохоо амласан.

Бразилын сансар судлалын “Inpe” агентлагийн хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулын мэдээллээс харахад засгийн газрын амлалт биелэхээргүй харагдаж байна гэж байгаль орчны мэргэжилтнүүд хэлжээ. Их Британи тэргүүтэй бусад орнуудад хандан ойн устгалд гар бие оролцож буй бүтээгдэхүүн нийлүүлэгчдээс татгалзахыг тэд уриаллаа.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-13 213.87.156.169

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-13 202.179.26.64

дэлхийн уушиг устаж байгаа нь харамсалтай

Avatar

ааа 2022-02-13 192.82.90.219

аа ла ла бас л лаг лаг нэр өгнө шүү манайхан тархи нь хаана байх шиг байна даа б**с бөөр бас л бий биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж