Улс орнууд Украинаас иргэдээ татан авч байна

Хуучирсан мэдээ: 2022.02.13-нд нийтлэгдсэн

Улс орнууд Украинаас иргэдээ татан авч байна

Улс орнууд Украинаас иргэдээ татан авч байна

Орос улс хэзээ мөдгүй довтлоход бэлэн болсон тул яаралтай Украиныг орхино уу гэж АНУ иргэддээ анхааруулсан. Агаарын бөмбөгдөлт эхлэх үед энгийн иргэдэд аюул учрана гэдгийг Цагаан ордноос сануулаад байна.
АНУ Элчин сайдын яамны нэн чухал бус ажилтнууддаа Украиныг орхих тушаал өгсөн тухай Төрийн департментаас мэдэгдсэн. Өнөөдрөөс /2022.02.13/ эхлэн консулын үйлчилгээ нь түр зогсч байгаа бөгөөд онцгой байдлын үед баруун зүгийн Львов хотод жижиг бүтцээр ажиллах болно гэжээ.

Тэгвэл АНУ ийнхүү мэдэгдэл хийснээр дэлхийн бусад орнуудад шүгэл үлээв.

Украинд довтлох гэж байна гэж буруутгагдаад буй Орос улсын хувьд дипломат ажилтнуудаа цөөлөх, ангилах шийдвэр гаргажээ. Одоогоор 10 гаруй улс иргэддээ Украиныг орхих заавар өгөөд байна.

Энд АНУ-аас гадна Их Британи, Герман, Австрали, Итали, Израиль, Нидерланд, Япон зэрэг олон улс багтжээ. Зарим нь дипломат ажилтнууд болон тэдний ар гэрийнхэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Их Британийн хувьд иргэддээ нутаг буцахыг зөвлөсөн ч Элчин сайд Мелинда Симмонс "үндсэн багийнхаа" хамт Киевт байна.

Канад улс мөн Элчин сайдын яамны ажилтнуудаа Польштой хиллэдэг Львов руу шилжүүлж байна гэж Канадын хэвлэлүүд мэдээлжээ. Түүнчлэн Нидерландын агаарын тээврийн компани Украин руу нислэгээ зогсоох болсноо мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
9
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж