Украины нийслэл Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр ОХУ-ын цэргийн дайралтад бэлтгэн нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг баталжээ.
"Хотын үйлчилгээнүүд цэргийн ажиллагааны онц байдлын үед хэрхэх талаар төлөвлөгөө боловсруулан, ажиллаж байна. Уг төлөвлөгөө нь цэргийн дайралтыг эсэргүүцэх, өдөөн хатгалгыг сөрөх, сэргийлэхэд чиглэсэн. Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу хотод хорогдох байруудыг бэлтгэж, шаардлагатай техник хэрэгслүүд, хүн хүчийг бэлтгэсэн" гэж тэрбээр мэдэгджээ.
ОХУ-аас Украин руу цэргийн дайралт хийхээр бэлтгэж байна гэж барууныхан болон Киевийн албаныхан сэрэмжлүүлж буй. Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг үндэслэлгүй, хоосон хардлага гэж мэдэгдээд, ОХУ хэнд ч заналхийлээгүй гэдгийг онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: TASS