Б.Жаргалсайхан өөрийгөө Дональд Трамптай зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2022.02.12-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан өөрийгөө Дональд Трамптай зүйрлэв

Б.Жаргалсайхан өөрийгөө Дональд Трамптай зүйрлэв

Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй байгууллагуудад  шаардлага хүргэх зорилготой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг өчигдөр /2022.02.11/  болох үеэр  Б.Жаргалсайхан, Д.Мөнх-Эрдэнэ нар маргалдаж, зодолдохоо шахсан.  Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ лайв хийх үеэр тэд маргалдаж, Б.Жаргалсайхан түүний  лайв хийсэн  гар утасыг нь авч шидсэн. Тэдний маргааныг залуус ихэд шүүмжилсэн.  Тэгвэл Б.Жаргалсайхан өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп шиг "төрийн төлөө толгой нь байнга ажилладаг"  гэж цахим хуудаснаа тодотгожээ.

Тэрбээр "Намайг эргүү тэнэг өвгөн гэж харааж зүхэж байгаа хүмүүс дандаа залуу хүмүүс байх юм. Дүү нар миний насан дээр эм тангийн боол болчихгүйхэн шиг зүхүүлээд ч гэсэн иртэй илд шиг явах хэрэгтэй. Зарим нь ийм насан дээр ирж ч чадахгүй мөнх бусыг үзүүлж байхад өвгөнөөрөө дуудуулаад ч гэсэн түмний төлөө хашгирч явах нь ичмээр явдал ерөөсөө биш. Дональд Трамп бид хоёр шиг төрийн төлөө толгой нь байнга ажилладаг залуучууд ховор байдаг юм. Ахад нь одоо эртний хаад ноёдын ёсоор бол таван хатан солих нас бий. Одоогийн хэлдгээр бол төрийн наадмаа үзэж цэнгэх 30 жилийн нөөц байна. Дүү нар эрүүл мэндээ хайрлаж, архи дарснаас хол, тархи толгойгоо байнга цэнэглэж, жаахан ухамсартай байвал зүхэхээр биш дуртай зүйлээ үзэж эдлэхээр сайхан нас шүү" гэж бичжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж