1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ | News.MN

1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

АНУ-ын Лома линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ хамтран тамхинаас гаргах эмчилгээний төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн кабинет, АШУҮИС-ийн НЭМС-ийн нийгэм, зан үйл эрүүл мэндийн төвийг түшиглэн хэрэгжих бөгөөд нийт 1000 хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцсоноор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, ЭМНА-ны мэргэжлийн зөвлөгөөг авч, 25-28 хоногийн курс эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана. 

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцохыг хүсвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэц, наркологийн кабинетад хандах эсвэл доорх утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дашрамд дурдахад, Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь,  13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.

Мөн Монгол Улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдсэн юм. 

Төсөлд хамрагдахыг хүсвэл доорх дугаарууд руу холбогдоно уу.

  • Баянзүрх дүүрэг – 99983860, 85114129
  • Баянгол дүүрэг- 95955643, 96265556
  • Чингэлтэй  дүүрэг – 88390004, 94341413
  • Хан-Уул дүүрэг – 99751018, 88435868
  • Сонгинохайрхан дүүрэг – 88800639, 88983568
  • Сүхбаатар дүүрэг – 98119037, 99608414
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ААгий 2022-02-12 103.143.41.2

Архинаас гаргадаг юм байдаггүй л байх даа энэ олон донтогч, гэр бүлийн хүчирхийлэгчдийг

Avatar

Chimgee 2022-02-12 66.181.161.121

Oron nutagt baihgvi yum u xotiinxoo xeden dvvregt xeregjvvleh yum a

Avatar

Зулаа 2022-02-12 202.55.188.45

Хүн өөрөө л гарна гэсэн сэтгэл байхгүй бол хэцүү дээ! Би урд нь хэд хэдэн удаа тамхинаас гарч орж байгаад 2013 онд шууд элдэв юм хэрэглэлгүй хаясан!

Avatar

Kkk 2022-02-12 66.181.161.63

Oruulj irj bgaa naad 1ymaa bolichixol bxgvi yu tgd l boloo shdee mongold vildwerlej bgaa tamxiig barag zaluuchuud tataxgvi bgaa shvv vnendee

Avatar

Зочин 2022-02-12 202.126.88.137

bn aa

Avatar

Зочин 2022-02-12 213.87.134.65

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-12 64.119.20.169

Туршилтын эмчилгээ зөвшөөрөл авсан уу

Avatar

Сор 2022-02-12 202.126.90.12

ш** л да бадмаа, улс төрд 10000 тэрбум, та бидэнд 007 тэрбум, болиорой зүээр

Avatar

Тамхи 2022-02-12 64.119.27.117

Шоу

Avatar

Лавлаа 2022-02-12 192.82.88.138

Үнэгүй гэдэг утгаар нь эмчилгээнд орох хүн ч гарах нь юу л бол

Avatar

Зочин 2022-02-12 103.26.194.141

Zaa bi ch ug ni tatdaggui l dee. Gehdee unegui yum chin shaachdag ch yum bil uu deee

Avatar

Зочин 2022-02-12 120.142.31.236

hun setgel baihgui bol yamarch emchilgee hiilgeed garahguiee

Avatar

Монгол 2022-02-12 139.5.216.202

Үнэгүйгээр эмчилэх буруу шүү. Тодорхой төлбөртэй байж хаа хаанаа хариуцлагатай байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж