1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.12-нд нийтлэгдсэн

1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

1000 хүнд тамхинаас гарах эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

АНУ-ын Лома линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ хамтран тамхинаас гаргах эмчилгээний төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн кабинет, АШУҮИС-ийн НЭМС-ийн нийгэм, зан үйл эрүүл мэндийн төвийг түшиглэн хэрэгжих бөгөөд нийт 1000 хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцсоноор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, ЭМНА-ны мэргэжлийн зөвлөгөөг авч, 25-28 хоногийн курс эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана. 

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцохыг хүсвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэц, наркологийн кабинетад хандах эсвэл доорх утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дашрамд дурдахад, Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь,  13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.

Мөн Монгол Улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдсэн юм. 

Төсөлд хамрагдахыг хүсвэл доорх дугаарууд руу холбогдоно уу.

  • Баянзүрх дүүрэг – 99983860, 85114129
  • Баянгол дүүрэг- 95955643, 96265556
  • Чингэлтэй  дүүрэг – 88390004, 94341413
  • Хан-Уул дүүрэг – 99751018, 88435868
  • Сонгинохайрхан дүүрэг – 88800639, 88983568
  • Сүхбаатар дүүрэг – 98119037, 99608414
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж