Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1070 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 538, орон нутагт 532 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн Covid-19 халдвар нь архаг хууч өвчинтэй хавсарсны улмаас 61-80 насны таван хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар 6664 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1747, хүндэвтэр 4225, хүнд 622, нэн хүнд 70 хүн байна.