Афганистаны царцаасан хөрөнгийг 9/11-ний хохирогчдод өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2022.02.12-нд нийтлэгдсэн

Афганистаны царцаасан хөрөнгийг 9/11-ний хохирогчдод өгнө гэв

Афганистаны царцаасан хөрөнгийг 9/11-ний хохирогчдод өгнө гэв

Талибанчууд өнгөрсөн онд Афганистаны төрийн эрхийг авснаар АНУ нь тус улсын долоон тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасан юм. Тэгвэл энэ мөнгийг есдүгээр сарын 11-ны халдлагын хохирогчдын нөхөн төлбөрт зарцуулахаар төлөвлөж буйг Вашингтон мэдээллээ. Харин Талибаны төлөөлөгч үүнийг "дээрэм" гэж нэрлэн эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тухайлбал, гуравдагч орны 3.5 тэрбум ам.долларын итгэлцлийн сангийн мөнгийг уг нь афганчуудад хүмүүнлэгийн тусламжид зориулахаар төвлөрүүлсэн ч талибан үүнээс шууд ашиг хүртэх боломжтой гэж үзэн царцаасан байгаа аж.
Есдүгээр сарын 11-ны хохирогчдын гэр бүлүүдээс 150 нь өнгөрсөн 2010 онд нөхөн төлбөр шаардан Талибан болон аль-Каида бүлэглэлүүдийн эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн аж. Тэдний нэхэмжлэлийг дээрх хөрөнгөөс гаргахаар ярилцаж эхэлжээ.  2001 оны есдүгээр сарын 11-нд исламын зэвсэгт аль-Каида бүлэглэлийн гишүүд иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан халдлага үйлдсэн. Барьцаалагдсан дөрвөн онгоцны хоёр нь АНУ-ын Нью-Йорк хотын худалдааны ихэр цамхагийг мөргөж дэлбэрсэн бол гурав дахь онгоц нь Вашингтонд Пентагоны төв байрыг мөргөж, дөрөв дэх нь зорчигчид барьцаалагчидтай тэмцсэний улмаас Пенсилванид унаж осолдож байсан. Энэ халдлагын улмаас 3000 гаруй хүн амь насаа алдаж, олон мянган хүн хүнд шархдаж, өвчилсөн юм.

Нөгөө талд талибанчууд Афганистаны төрийн эрхийг булаан авснаар тус улсын эдийн засаг "чөлөөт уналт"-ын хурдаар унаж, ядуурлын түвшин энэ оны дунд үе гэхэд 97 хувьд хүрэх тооцоог НҮБ-аас анхааруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж